Хаасан шиг хаая
Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, ЦЕГ, ШӨХТГ-ууд хамтарч зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүгийн хууль Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудыг зөрчсөн нийт 166 вэб сайтыг хаасан. Үүний дотор кино сайтууд цөөнгүй хувийг эзэлж байгаа бол дийлэнх нь порно сайтууд байгаа юм. Тиймдээ ч манайхан ихэнхдээ порно сайтуудыг хаалаа гэдэг байдлаар хүлээж авч байна. Мөн гадны порно сайтууд руу Монголоос хандах эрхийг хязгаарлаж байгаа ч гэж ойлгогдоод байгаа.
 
Уг нь бол энэ маш зөв санал, санаачилга, ажил. Өнөөдөр манай улсад гэр бүлийн болоод бэлгийн боловсрол олгох ямар ч сургалт байхгүй. Хүүхдүүд энэ талаарх мэдээллийг хараа хяналтгүйгээр элдэв цахим хуудсуудаас авч байгаа. Тэр дундаа гадны порно сайтууд руу насанд хүрээгүй хүүхдүүд ямар ч хараа хяналтгүй орж, элдэв гаж зүйлсийг үзэж, суралцаж байна. Тиймээс Монголоос бүхий л порно сайт руу орохыг хязгаарлах нь зүйтэй юм биш үү. Ажил хийвэл дуустал гэдэг дээ.
 
Түүн шиг хаавал хаасан шиг хааж, хязгаарлавал хязгаарласан шиг хязгаарлах хэрэгтэй байна. Гадаадад хэдэн арван мянгаар тоологдох порно сайтууд байгаа гэдэг нь тодорхой. Тэр бүгдийг олж хаана гэж юу байх билээ. Нөгөө талаар насанд хүрэгчдэд бас тэр мэт сайт руу орох хэрэгцээ, эрх ч гэж байгаа. Тийм болохоор хамгийн их хандалт авдаг, томоохон гэсэн сайтуудыг хязгаарламаар байна. Бид үр хүүхдээ буруу боловсрол эзэмшиж, гаж зүйлсийг сурахаас сэргийлэх хэрэгтэй.
 
Тиймээс насанд хүрээгүй хүн орж болохгүй байхаар зохицуулах арга чарга байдаг бол хэрэглэмээр юм. Манай Харилцаа холбооны зохицуулах хороонд тиймхэн зүйл хийчихээр мэргэжилтнүүд, мэдлэгтэй хүмүүс олон л байдаг байлгүй. Гадаадын киног гаргаж байгаа хэдэн киноны сайтуудыг хааж, тэд нь дахин дахин эргүүлж нээж муур хулгана болж  байснаас л порно сайтуудыг хязгаарлахаар оролдвол дээр юм биш үү.
 
Ер нь бол интернет кафенууд, РС тоглоомын газруудад хүүхдүүд дураараа дургиж, элдэв порно сайт ухаж байгаа нь тодорхой. Бүхлээр хянаж, хязгаарлаж дйилдэггүй юм гэхэд интернэт кафенуудасс порно сайтруу хандаж болохооргүй болох арга хэмжээ авсан ч болно шүү дээ. Энэ мэтээр хайвал арга чарга байж л таарна. Хүүхдүүдээ л бид порно сайтуудаас хол байлгаж байвал ямар ч арга хэрэглэсэн  яах вэ дээ. Тийм болохоор холбогдох байгууллагууд нь энэ ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.