АТГ-ынхан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилжээ
Өчигдөр орой АТГ-ынхан дараагийн баривчилгаагаа хийж аварга том тул загаснуудыг баривчилсан гэдгийг бататгав.  Тодруулбал, эх орондоо ирээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс өчигдөр өдөр байцаалт мэдүүлэг аваад, шууд цагдан хорих төв рүү ачжээ.

Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдэж, прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн байдаг бөгөөд тэрбээр хуулийн хугацаанд өөрийн биеэр ирж мэдүүлэг өгнө гэдгээ захидлаараа дамжуулсан юм. Түүнтэй хамт Дубайн гэрээг хийсэн гэх ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, эдийн засагч  Б.Бямбасайхан нар хоригдож байгаа бөгөөд хамтад нь шалгана.

Мөн өчигдөр орой 20.00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулжээ. Түүнийг мөн л Оюутолгойн гэрээтэй, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулан ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгахаар боллоо. Тэдэнд 72 цаг саатуулах шийдвэрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаргасан байна. Харин гурван хоногийн дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.

Ийнхүү эдийн засгийн ээдрээтэй хэргийн гол буруутан хамсаатангууд болох нөхдүүдийг цагдан хорилоо. Хамгийн гол нь хэргийг шалгаж байгаад замхруулаад хэрэгсэхгүй болгоод зүгээр тавиад явуулчихгүй байхыг олон нийт хүсч байна. Үнэхээр улс эх орныг өрөнд оруулж, Монголд ашиггүйгээр гэрээ хийж, ирээдүй хойчийг баллах шийдвэрт гарын үсэг зурсан юм бол хариуцлагтайгаар хатуу шийтгэл оногдуулахыг хүсмээр байна. Нэгэнт ээлж дараалан сүр дуулиатайхан баривчилж чадсан юм чинь одоо хариуцлага тооцож, ял оноох, гадаадад нуусан хөрөнгийг нь оруулж ирэхийг л ард түмэн харахыг хүснэ. Тиймээс энэхүү эрүүгийн гэмт хэрэгт хууль хяналтынхан хариуцлагатай байгаасай. 

Ер нь цагаан захтнуудтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг замхраад төгсдөг жишиг бий. Тухайлбал, Чингис, Самурай бондын мөнгийг үргүй зарж үрэн таран хийсэн нөхдүүдийг АТГ-аас шалгаж байгаад сураггүй болсон. Мөн ажлын байрандаа авлига авч байгаад баригдсан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэг мөн сураггүй болсон билээ.

О.Сайхан
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sda 2018-04-11 12:07:12
    Юу ч хийхгүй Жэнко шиг худлаа попроод сууж байсан нь дээр юм байна дөө, зоригтой том төсөл нтр хөдөлгөсөн улсуудыгаа л хардаад шүүгээд салку юм. Ийм улс хэзээ я...
  • lalar 2018-04-11 09:41:56
    zob zob shorond ni hataa.
  • Nambar 2018-04-11 07:49:26
    Eebii oims gutalaa umsuurei
  • bold 2018-04-11 07:19:00
    Show Show Show...! Olin niitiin horiig darah gej turiin hamgaalaltad HILTON HOTEL jargah ni ee...
  • Мн 2018-04-11 07:17:20
    Юу нь аварга том акул байгаа юм бээ үхэж байсан луйварчин новшнууд л биздээ
  • хонгор 2018-04-11 06:58:18
    хурунгиг нь хураа бугэд ойр дотни хумуусин нэр дээр байгада тэгээд турд ажиллах эрхиг нь бух насаар нь хас.
  • зүг 2018-04-11 05:05:03
    эби-н үед Зоригийн хэргийг яаруу сандруу шийдсэн нь сэжигтэй. Юунд бушуу, хам хум гоомой шийдэх болов гэдгт ОУ-ын шүүх гайхав???
  • Зочин 2018-04-11 04:36:44
    Сайн л нягтлаасай даа. Зохиомол хэрэг үүсгэхдээ мэргэшээд байгаа юм биш биз дээ. Зоригийн хэргээс харахад нэг л биш болоод байна шүү.
  • irgen 2018-04-11 04:35:11
    bugdend ni eh ornoso uravasan yal tulgaa
  • Тарвага,Н.Багабанди, Я.Батсүх, Да.Ганбол 2018-04-11 04:24:03
    Энэ хүмүүс бол улс орноо зарсан улсууд шүү, эх орноосоо уравсан зүйл ангиар ял өгөх хэрэгтэй. Одоо болноо, улс орон цааш явах замгүй боллоо.
  • зочин 2018-04-11 04:12:51
    Элбэгдорж , Хурц нохой 2-ыг хэзээ хорих вэ
  •  2018-04-11 04:03:09
    удахгүй чихрийн шижинтэй үхлээ хатлаа гэнэ
  • ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫГ ЦААЗАЛ 2018-04-11 04:01:54
    ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫГ ЦААЗАЛ
  • Zochin 2018-04-11 03:53:13
    Za heden sar baitsaagsaj horigdoj bgad hergsgui bolloo geed sullagdah bailguidee
  • хуульч 2018-04-11 03:43:59
    МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙГ дахин харуулав, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫН ГОЛ ҮНДЭС НЬ" улс төрийн намуудын бус "ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ШҮҮДЭЭ ??
  • Zochin 2018-04-11 03:15:33
    Hen ch uls tord oroh hereg bhgui boljee. Yaj iij bgaal buuhaar n barial barivchlaal. Shuuheer togtoogoogui bhad shuud buruutan gj nerleel.
  • зочин 2018-04-11 03:14:49
    аль ч талаасаа манайх хүчтэй ерөнхийлэгчийн засаглал хэрэгтэй энэ олон луйварчид асуудлыг дундаа хийгээд замархуулдаг бүгд хоорондоо нээнтэгтэй
  • иргэн 2018-04-11 03:01:57
    хузуугуй толгойг хэзээ оймсгуй баривчлах вэ тэгээд энхбаярыг гэрчээр байцаах хэрэв худлаа мэдуулгэ егвел хамт нэг камерт хоривол таарна
  • Бат 2018-04-11 02:34:32
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм