Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт:
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.4 тэрбум төгрөгийн байр авсан хэргийн шүүх хурал болно.

09:00 цагт: “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” ажлын хэсгийн уулзалт Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд болно.

09:00 цагт: “Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Номын өргөө” танхимд болно.

09:30 цагт: “Туушин” зочид буудалд мэдээллийн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологийг ашиглах стратеги төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “IDC DX Day Roadshow” арга хэмжээ болно.

10:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

10:00 цагт: ХСИС-ийн Соёлын төвд “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв” 2018, 2019 оны эдийн засгийн төлөв байдлын судалгааг танилцуулна.

11:00 цагт: “Централ Тауэр”-т Канад улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

14:00 цагт: ШУА-ийн I байранд Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор, профессор Н.Н.Карадин “Монголын эртний нүүдэлчдийн хотжилт: Хүннүгээс Монголын эзэнт гүрэн хүртэл” сэдвээр лекц уншина.

Төрийн ордонд

09:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: "Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс энэ сарын 12-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-11 15:29:44
    шүүгчийн нэр хүнд ингэж унасан нь ШЕЗ-ын даргатай шүүд холбоотой
  • ytjuoa НЭРГҮЙ 2018-04-11 05:18:49
    монгол улсын шүүхийн шүүгч нарын нэр хүнд ингэж унасанд үнэхээр харамсаж байна,толгойд нь муу нэртэй хүн гарсаны хар гай гэлтэй
  • Элбэг 2018-04-11 03:11:02
    Элбэгдоржийн томилсон шүүгч нарыг бүгдийг нь шалга. Тэд чинь жинхэнэ хахуулиар шүүгч болсон шүүгч нар шүү. Одоо шархаа нөхөх гээд үзэж бгаа.