Хуулийн этгээдийн оноосон нэрээ цахимаар авах боломжтой боллоо
 

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгох боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, иргэд интернэтэд холбогдон www.burtgel.gov.mn сайт руу орж, аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж, хуулийн этгээдийн нэрээ авах боломжтой болжээ. 

Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог. Нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэх юм.

Цаашид шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийт 200 мянга орчим оноосон нэр олгожээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-04-11 03:16:34
    үйл ажиллагааны нэмэлт өөрчлөлтийг ч цахимаар авах хэрэгтэй байна