Зочид буудалд мансуурсан залуусыг илрүүлэн шалгаж байна

Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, СХД-ийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, БГД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа аж.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна.   

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-10 11:56:11
    шууд л газар дээр нь буудаад бай амьдад ажлын нэмэргуй ухсэнд маанийн нэмэргуй амьсгаанууд хорогдож л байг
  • !!! 2018-04-10 09:14:19
    Hyanalt shalgaltaa mash saijruulahgui bol ene asuudal bur gazar awlaa yanaa Ezeg Ehchuudee ! Hamtdaa uunii esreg temzezgeey !!!