Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох тухай тогтоолын төслийг өргөн барив
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр Хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ.

Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого 1.000.000 төг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж нэмэгджээ.

Иймд ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уурхүрэв 2018-05-07 07:42:05
    80 хувийн босго оноо нь хэд юм бэ новшнуудаа
  • Ouyn  2018-04-10 13:00:11
    Hudlaa humuusiig goridooj setgel zuigeer toglood. Uursduu heden terbumaar ideh gej bgaa uym.
  • Зочин 2018-04-10 07:57:23
    Өгвөл бүгдэд нь өг. Битгий ар өврийн хаалганы эх үүсвэр болго.
  •  2018-04-10 07:35:35
    АМЛАЛТ ГЭЖ НЭГ ЮМ БИЙ ШҮҮ. Тэрийгээ хэрэгжүүл. Чадахгүй бол бослоо ШУДАРЛАА. КОНЕЦ МАН АН МАХН бусад намууд
  • erunhiilugch 2018-04-10 07:24:31
    erunhiilugch 100 huvid olgoh huuliin tusu; urgun barih gej bgaa bol ingej davharduulah hereg bgaamuu