Гуравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо
Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчинг тодруулдаг.

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын шилдэг тамирчинд Кыргызстан нийслэл Бишкект болсон Азийн АШТ-д түрүүлсэн, гавьяат тамирчин П.Орхон, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-д аваргалсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Японы Такасаки хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшжээ. МҮОХ-ны анхны сарын шилдэг тамирчин П.Орхон дөрөв дэх удаагаа нэр дэвшээд байна. Тэдэнтэй жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”-д алтан медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Харү башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар нэр дэвшжээ.

Сарын шилдэг тамирчинг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг бөгөөд санал хураалт дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр өдрийн дараа ялагчийг албан ёсоор зарлана.

Санал өгөх  - https://mnoc5.typeform.com/to/giA6PA

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-17 10:25:59
    П.Орхон, Насан бурмаа нар болиоч ичээч олимпийн хороо японд хэрэг тарьсан гэж шилдэг тамирчин болгож бгаа юм уу
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-04-11 01:56:13
    тамирчид гэж махан допингуудад зүгээр мөнгө өгдөгөө боль. өөрийн сонирхлооороор тоголоод явж байгаа хүнд их мөнгө өгөөд бялууруулдагаа боль. энэ тэнд л тэнэж т...
    66.181.184.113
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-10 06:55:05
    сумо дэлхийд данстай спорт биш японы ундэсний бех менгений телее буруу гаруудыг санхуужуулдэг ч байж болзошгуй сумогийн аваргад гаьяат баатар егдег ч буруу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах