Нөөцийн мах худалдаанд гарлаа
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор  жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг билээ.  Тэгвэл энэ жилийн нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байна. Нийслэл, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалах аж.

Дашрамд, Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон одоогоор нийт 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.