Жилд 300 гаруй хүн хорт хавдраар хорвоог орхиж байна
Манай улсын иргэдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдрын өвчнүүд бичигдэж байна. Тодруулбал, элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж, ходоодны хорт хавдраар хоёрдугаарт, уушги, умай хүзүүний хорт хавдар гуравдугаарт нь бичигддэг гэнэ. ХСҮТ-өөс өгч байгаа мэдээлэлээр манайх өдөр долоо, жилдээ 300 гаруй хүнээ хорт хавдраар алддаг ажээ. Энэ жилийн хувьд 6000 гаруй хүн хавдраар өвчилсөн статистик  байна.

Сүүлийн 20 гаруй жилд 60 мянга гаруй хүн хавдрын өвчнөөр нас баржээ. Энэ бол их өндөр тоо юм. Хавда судлалын үндэсний төвд хандаж байгаа иргэдийн 80 хувь нь хавдрын 3,4 дүгээр шатандаа орчихсон үедээ ирж үзүүлдэг байна. Тиймээс төгс эмчлэх боломж байдаггүй, хөнгөвчлөх эмчилгээг хийдэг аж.

Хавдрын эсрэг урьдчилан сэргийлэхийн тулд үзлэг шинжилгээнд хамрагдаж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн нийслэлийн дүүрэг, хорооны эмнэлэгт элэгний В,С вирүсийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа тул иргэн та үзлэг шинжилгээнд хамрагдаарай.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Э 2018-04-10 04:24:39
    Эрүүл мэнд, шинжлэх ухаан хог дээр үсэрсээн эрх баригчдад даанч ашиггүй болохоор
    112.72.14.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-10 04:00:10
    Бага залуугаасаа биеэ энхрийлж зөв амьдралын хэв маягаар амьдар.Хорт зуршлаас хол бай.Тэгсэн цагт хавдраас айх хэрэггүй.Манайхан даанч биеэ бодохгүй юм даа,хн
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах
  • өвчтөн 2018-04-10 03:05:14
    дийлэнх нь танилгүй нь дугаар хүлээж байгаад өвчнөө хүндрүүлж байна. Танилгүй л бол 45 хоног хүлээж байнаш дээ.
    139.5.216.59
    Мэдэгдсэн Хариулах