Д.Гантулга гишүүний асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал гол анхаарал татаад байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн чуулганаар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д өгсөн ч “өвгөн” намынхан нь түүнийг өрөвдөж хайрлаад, хамгаалаад хир халдаасангүй. Өөрөө намынхаа ах, эгч нараас намайг авч үлдээч хэмээн уйлан хайлан гуйсан сурагтай.

УИХ-ын Халдашгүй дэд байдлын хуралдаанаар гишүүний эрхээс нь чөлөөлөх эсэхийг хэлэлцсэн ч хуулийн мухардалд орлоо гэсэн шалтгаанаар эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэнгүй. Хууль тогтоох төрийн дээд байгууллага байж хуулийн мухардал яриад суух ойлголт байхгүй гэсэн тайлбарыг ч өчигдөр Ардчилсан намаас мэдэгдсэн. Тус намаас МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамшаалах биш, хариуцлага тооцоод явуул хэмээн ацаглаж эхэллээ. Дангаараа эрх барьж байгаа намынхан ч залуу гишүүнийг өмгөөлж, хамгаалаагүй, хариуцлага тооцно гэх.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор мухардалд орсон энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг АН-ынхан болон олон нийт хүсч шахаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орсон. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар өчигдөр хүргүүлжээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.

Ийнхүү хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гишүүнд зориулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, өөрт нь зориулж хууль батална гэдэг үнэхээр эмгэнэл юм. Эрх барьж байгаа намынханд ичих нүүр, хэрэгт холбогдсон эрхэм гишүүнд ч алдаагаа ухаарах ухамсар гэж алга даа.



О.Сайхан
olloomn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard tvmen teneg bish shvv  2018-04-16 15:50:04
    Ingej ganz gishvvnee yahaa shiidej chadahgvi nam mongol ulsiin asuudaliig shiidej chadah uu itgehed hezvv yumaa
  • өөрӨӨ БОДДОО 2018-04-13 08:59:25
    Е.сайд Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлье гээд улсын их хурлын гишүүнээс больж болж байсан хэрэг хийсэн Гантулга чөлөөлөгдье гэхээр хууль яагаад мухардалд ороод байна ...
  • монгу 2018-04-11 04:37:30
    хийгээгуй хэрэг шуудээ.хэцуу хуухнууд
  • Зочин 2018-04-10 15:05:41
    Хохирогч хүүхэн дур тавьсан тавиагүй гээд хоорондоо маргалдаад бүтэн жил хэрэлдээд асуудлаа шийдэж чадалгүй мухардалд орон хуулиа өөрчлөх хэмжээнд хүржээ 76.
  • Бат 2018-04-10 04:56:31
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2018-04-10 04:01:56
    гантулга мурат хоер эрхбиш хун юм болохоороо ичдэг л байх даа ичих гэдэг нь хун адгууснаас ялгагдах гол шинж юм гэсэн байхаа эсвэл энэ хоер адгуус юм уу
  • zochin 2018-04-10 03:17:13
    MAN CHINI MIEGEESEE EKHLEED ICHIJI ZOWOKHOO BAYCHIKHSAN MELIIICHIKHSEN DURAKUUD SHUU DEE
  • иргэн 2018-04-10 03:06:56
    Энэ нам бол ийм л нам шүүдээ
  • t 2018-04-10 02:44:01
    MAH n Han ichih nuurgui humus uymaa
  • иргэн 2018-04-10 02:25:24
    нөгөө муратынхаа шодойг яах вэ МАН-ынхаан