Ч.Сайханбилэг эх орондоо ирэх үү
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас хэд хэдэн нэр бүхий хүнийг цагдан хорьж саатуулсан. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Энэхүү хэргийн гол буруутан болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа бөгөөд тэрбээр оргон зайлаагүй, удахгүй очно  гэсэн утга бүхий алд дэлэм захидлыг АТГ-ынханд хаягласан байв.

Тэгвэл тэр яг ирэх үү, ирнэ гэдэгт итгэж суугаа хуулийнхан захидалд нь итгэсэн болов уу. АНУ-д хорт хавдартай дүүгээ сахиж байгаа Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт эх орондоо очно гэдгээ мэдэгдсэн. Гэвч түүнийг онгоцны буудал дээрээс баривчилна гэсэн яриа ч гарч эхлэв. АТГ-ынхан угаасаа саатуулан хорьж шалгах нь тодорхой. Тийм учраас ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Магадгүй Ч.Сайханбилэг худлаа хэлж, хуулийнхнаар чулуу хөөлгөхийг ч үгүйсгэхгүй. Нэгэнт томоохон хэрэгт холбогдсон болохоор ирэхгүй байх магадлалтай. Хэн ч хамсаатангуудыг нь цагдан хорьчихсон байхад өөрийгөө барьж өгөхөөр “бэлэн өгөөш” болж ирэхгүй л болов уу.

АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр дуудах хуудас түүнд хүргүүлсэн. Тиймээс өөрийнхөө хүсэлтээр ирэх ёстой гэсэн юм. Гэвч заасан хуулийн хугацаанд ирэхгүй болон олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах эрх нь нээлттэй бий. Ер нь өмнөх авлига албан тушаалтны дуулиант хэргүүдээс харж байхад прокурорын мэдэгдэх хуудас аваад өөрийгөө шалгуулахаар, гэм буруугаа нотлуулахаар ирж байсан албан тушаалтнууд байдаггүй юм билээ. Ихэнхдээ албадан, таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авч байж ирж байсан тохиолдол олон бий. Эндээс харахад Ерөнхий сайдын алба хашиж байсан эрхэм өөрийн хүсэлтээр ирэхгүй байх.

Дээрх эрхмүүдийг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд удаж буй.

Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн лхагва гарагт АТГ-ын дарга, тэргүүн комиссор Х.Энхжаргалд хандсан ил захидалдаа “Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй бусдад давуу олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд мэдүүлгээ өгч байх болно” гэжээ.

Ингээд түүний эх орондоо ирэх хугацаа нь болж байгаа бөгөөд энэ долоо хоногт ирж, томоохон шуугиан дуулиан тарих үгүйг харах л үлдлээ.  

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ter ikhe herenge zabssan hylgaich irne g 2018-04-10 11:21:12
    ene hylgaich chini irehgyi dee!!ta nar harj l baigaarai!!!
  •  2018-04-10 07:39:03
    ирэх нь ирлээ гэхэд гадаадад байгаа хөрөнгөө зохицуулчаад ирнэ. шууд гэндүүлж бариад чирээд ирэх байсан юм.
  • Бат 2018-04-10 04:57:11
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Зочин 2018-04-10 04:33:25
    Энэ гомо нөхөр чинь харин Шоронд бол харин хаданд гарчих байх шүү...
  • Гэлэгэ  2018-04-10 02:40:22
    Хулгайчууд хариуцлага тооцох хэрэгтэй
  • d 2018-04-10 02:16:28
    amerikt havdariin emchilgee undur unetei baih,gehdee avilgaliin mungu tuund hangalttai bii.UB d olon hun mungugui uchir havdraar uhej Saihanbalag tansaglaj bna
  • ard 2018-04-10 02:03:45
    Hoorhii Mongol,mongolchuudaa gej
  • !!! Chi ch aisan l doo !!! 2018-04-10 01:54:23
    Ene nowsh hamgiin doojoogui ni l bolno biz !!
  • Saihanbalag 2018-04-10 01:23:07
    Sahaltai jaal Saihanbalag bi 2018 onii hamgiin DOOJOOTOI HORIGDOL bolno.