Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгсчээ

Үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 76 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Хадан хошуу” гэдэг газар мэндэлжээ. Бага залуу наснаасаа бөхөд сонирхолтой байсан тэрээр 1955 оноос буюу 14 наснаасаа хойш үндэсний бөхөөр тогтмол барилдаж эхэлсэн гэдэг.

Түүний үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:

Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпийн наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин зургаа дахь удаагаа түрүүлсэн.

Түүний энэхүү амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин /1967 он/, Хөдөлмөрийн баатар /1994 он/ зэрэг цол тэмдгээр шагнаж байжээ.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2018-04-16 15:46:02
    Halhiin ih avarga mini mongol tumnii baharhal n blaa.taanii aatai ug yariag ard tumen urgeljid dursah bolno
    112.72.14.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Ум сайн амгалан болтугай 2018-04-12 03:17:20
    Монгол түмний бахархал өвгөн ах минь та бидний бахархал аа. Бид таныгаа их л үгүйлэх л байх даа таны гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ ээ. ...
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Um mani pad ni hum! 2018-04-11 20:57:52
    Buthanii orondoo taivan noirsdoo! Bidendee dahin turuurei, Avargaa!
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
  • emgenej baina!!! 2018-04-10 11:18:53
    saihan abraga maani dahin Mongol gazaraan tereh boltygai!!!Um ma ni bad me hym!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗҮЧИ 2018-04-10 09:46:41
    УМ МАНИ БАДМИ ХУМ аатай жаатай амтай бяртай ухаантай Монгол бөх сайхан аав халамжит хань байсан даа таны ард түмэндээ хүндлэгдсэн бүхэн мөнх байг даа
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2018-04-10 08:37:59
    Мөнхбат Жигдэн дэмби зову цэгмэд Дүмэн жорва жорва намжил жи Гуван дэеэ нүдү даг Жанрайсиги дүдэрна Жува жацан малова Дэен солва годоршо. Ум мани бадма хум....
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-10 07:58:47
    УМ МАНИ БАД МИ ХУМ! УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ! АР ГЭРИЙНХЭНД НЬ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Төв 2018-04-10 05:59:21
    Ум сайн амгалан болтугай.
    202.179.26.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2018-04-10 03:09:55
    Jinhene judagtai sain buh, saihan avarga baisan shuu.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-10 03:07:58
    Ум сайн амгалан болтугай.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Ум Мане Бад Мэ Хум!!! 2018-04-10 01:50:44
    Ум Мане Бад Ме Хум!!! Хүү нь сайн явна даа, ашгүй!
    66.181.176.29
    Мэдэгдсэн Хариулах
  • llkamsuren 2018-04-10 01:47:12
    сайхан аврага минь дахин төрөх болтугай
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-10 01:42:00
    Сайхан аварга маань сайн төрлийг олж төрөх болтугай. Ум ма ни бадми хум.
    59.153.112.44
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-09 13:55:02
    ум мааний бад мэ хум
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Baidi 2018-04-09 13:07:31
    Ум ма ни бад ми хум монголын домогт аврага минь бидний дундаа эргэн төрөх болтугай
    45.117.35.7
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-04-09 12:27:59
    um sain amgalan boltugai
    112.72.14.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-09 11:38:54
    Ум сайн амгалан болтугай
    202.70.34.29
    Мэдэгдсэн Хариулах