Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай хэлэлцэв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хуралдааны дэгийн дагуу  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлж асуудлыг дэмжлээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 2000 орчим хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5,700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна.  Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах гэсэн дээрх хэдэн мянган хүн хотын төвийг зорих шаардлагагүй болох юм. Мөн  хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.
 
Мөн хуралдаанаар Нийслэлийн ОНӨААТҮГ-ийн өөрчлөн зохион байгуулах тухай асуудлын тэргүүлэгчид  зарчмын хувьд дэмжиж байгаа ч  хувьцаат компани болох дүрмийн боловсруулалт хангалтгүй, төслийн боловсруулалт ойлгомж муутай гэж үзлээ. Ийнхүү  ТУЗ-ийн шийдвэрээ гаргаж дүрмээ шинэчлэн боловсруулаад асуудлыг дахин  оруулж ирэх үүрэг өгөв.
 
 Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-09 10:37:23
    ганц гуурний газар шийдэж чадахгуй байж хотын захиргааг яармаг нуулгэх ч естой тавдугаар цахилгаан станц дорноговийн аж уйлдвэрийн парк нефтийн уйлдвэр байхаа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах