“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд 100 хувь өгөх хуулийн төслийг өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Үүний нэг нь байгалийн баялагийн хуваарилалтын асуудлыг хэлэлцэнэ гэсэн юм. Тодруулбал, АН-ын бүлэн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтарч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулж дууссанаа  мэдээлэв. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар болжээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүр эзэмшээд, удаж байгаа ч хувьцааныхаа өгөөжийг хүртэж чадахгүй байгаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н 14 хувийг эзэмшдэг хэр нь ногдол ашгийг хүртдэггүй, компанийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй, өөрсдөө удирдах дээд байгууллагад нь сонгогдож чаддаггүй. Одоо энэ компани борлуулалтын болон бусад гэрээг ашиггүйгээр хийдэг муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод ажиллаж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлтэй компани болгон хуулийн зохицуулалтыг шинэчилж, энэ хуулийг батлуулахаар ажиллаж байна” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-10 01:14:16
    анх удаа ард түмний төлөө хийсэн ажил болох байхдаа хэрэв үнэн бол шүү дээ
  • bold 2018-04-09 17:36:04
    vnen bol saixnaa örnöösöö nimgelj amisgaa awaxtai bolox ni AN shoudsan bol nasaaraa ene namiig vzen yadaj yawax bolno.
  • Өвгөн 2018-04-09 10:22:18
    Баялагийн сан байлгүй дээ /ОН-ийн хяналттай, зорилготой үйлдвэрийн мөнгө хийдэг цогц/, нэг үйлдвэрийг нийтэд өгөөд УИДэлгү шиг болох биз, ноён нь АН-н иддэгч......
  • зочин 2018-04-09 09:10:02
    АН-ын эргүү юмнууд дандаа худлаа шоудана,,,, 2012-оос 2016 онд та нар олонх байх даа, хийх гүй яасын тэнэгүүд ээ,,,Эдийн засаг өсөж эхэллээ бүү саад бол