ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ИТАР-ТАСС агентлагын Улаанбаатарт суугаа сурвалжлагч Павел Мыльцев ярилцсан байна.
-Та Монгол-Оросын өнөөгийн харилцааг юу гэж дүгнэж байна вэ. Монгол Улс Ерөнхийлөгч В.Путины айлчлалаас юу хүлээж байгаа вэ. Ямар яриа хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж эхэлсэн бэ?
-Би Монгол-Оросын харилцааны хөгжлийг их өөдрөгөөр дүгнэж байгаа. Сүүлийн үед бидний харилцаа холбоо хэлбэрэлтгүй идэвхжиж байна. Шанхай хотноо энэ оны тавдугаар сард болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путинтэй уулзсан.
Түүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талыг хариуцсан дарга Сергей Донской нар манай улсад айлчлал хийсэн юм.
Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Монголын Батлан хамгаалахын сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ Москва хотод айлчилсан. Монгол Улсын Цэргийн гавьяаны одонгоор Оросын Хиагтын хилийн цэргийн отрядыг шагнах ёслол саяхан боллоо. Оросын хилчдэд сүүлийн 50 жилд улсаас гавьяа шагнал бараг олгосонгүй.
Владимир Путины удахгүй хийх гэж буй айлчлал манай хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Оростой харилцах манай харилцаа хэтийн сайн сайхан төлөвтэй байдаг. Нэгдүгээрт, Монгол-Оросын харилцаа нь манай улс дэлхийн өөр аль ч оронтой байгаагүй урт удаан хугацааны түүхтэй юм. ХХ зуунд бид ЗХУ-тай харилцаагаа хөгжүүлж байсан бол одоо ОХУ-тай харилцаж байна. Онцгойлон нэг баримт дурьдмаар байна.
Энэ нь бидний харилцааны түүхэнд байдаг Халхын голын тулалдаан гэсэн онцлог хуудас билээ. Тэр үед ЗХУ-ын иргэд өөрийн амь амьдралыг үл хайрлан манай орны эрх чөлөөг хамгаалсан нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Үүнийг аливаа бусад улсын тусламж дэмжлэгтэй харьцуулж болшгүй юм.
Түүнээс гадна манай хоёр улс энхийн бүтээн байгуулалтын амжилттай хамтын ажиллагааны уламжлалтай. Олон төслийг хамтдаа бүтээн байгуулсан төдийгүй Монголын хэдэн арван мянган иргэн хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшсэн.
Бид нийтлэг ашиг сонирхолтой хөрш орнууд бөгөөд энэ нөхцөлийг өөрчилж болохгүй. Би хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг шийдвэрлэхэд үргэлж сайнаар хандаж байсан Зөвлөлтийн, Оросын олон үеийн удирдлагад талархдаг. Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх төрийн дээд албан ёсны айлчлалаас өмнө бид их зүйлийг хүлээж байна.
Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн Оросын зах зээлд өргөнөөр орох бүх боломжийг бид нээх ёстой гэж бодож байна. Орос улс нь Монголын худалдааны хоёр дахь түнш хэдий ч харамсалтай нь Москватай хийдэг худалдааны тэнцэл хасах дүнтэй гарсан.
Оросоос бид 1.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж байгаа бол бид Орост дөнгөж 62 сая ам.долларын бараа экспортолж байна. Манай орон бараа бүтээгдэхүүнээ Оросын хил орчмын бүс нутгуудад олон жилийн турш нийлүүлсэн. Өргөө хотод 1862 онд Оросын анхны консулын газрыг нээснээс хойш бид мах, махан бүтээгдэхүүнээ Орост нийлүүлж эхэлсэн. Тэр үед нийлүүлэлтийн талаар ямар ч асуудал гарч байгаагүй.
Аугаа эх орны дайны үед Монголын талаас ЗХУ-д тусалсан тусламж нь Москвад тусалсан гадаад орнуудын тусламжийн гуравны нэг нь байсан. Бид Зөвлөлтийн армийн хэрэгцээнд тэр үеийн тээврийн хэрэгсэл болох 500 мянган морь өгч тусалсан бөгөөд 500 мянган тонн гаруй мах нийлүүлжээ.
Мөн таван цэрэг бүрээс нэгнийх нь шинелийг Монголоос тусалсан ноосоор хийсэн юм. Москва орчимд байсан нөөц дивизүүдийг Монголоос очсон түүхий эдээр хийсэн богино шуб, малгай, бээлийгээр 100 хувь хувцаслажээ. Зөвхөн Монгол Улс л ЗХУ-д хуягт зэвсгийн сум хийх вольфрам нийлүүлж байв.
Хүнд хэцүү цагт бид бие биедээ чадахаараа тусалж байсан. Миний бодлоор өнөө үед бидний хамтын ажиллагаанд бүр их боломж байна. Жишээ нь, бид танай улсад Шинэ Зеландын нийлүүлдгээс багагүй махан бүтээгдэхүүн худалдах боломжтой. Бид мах боловсруулалтаа сайжруулаад Орост татвар, квотгүйгээр олон жилийн турш нийлүүлж чадна.
Өөрөөр хэлбэл бид уул уурхайн аж үйлдвэрийн түүхий эд шиг боловсруулалт хийх шаардлагатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хүсч байгаа юм.
Бидний хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол дамжин өнгөрөх тээвэрлэлт. Монгол Улс нь зөвхөн Орос, Хятадтай хил залгаа оршдог далайд гарцгүй дэлхийн ганц орон. В.Путины айлчлалын үеэр энэ салбарын зөвшилцөлд гарын үсэг зурна гэж найдаж байна. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн гурван гарцыг байгуулах ажлын бэлтгэлийг одоо хийж байгаа.
Түүнчлэн визгүй зорчих хэлэлцээнд гарын үсэг зурна гэсэн найдлага тавьж байна. Бид Оростой стратегийн түншийн түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа. В.Путины айлчлалын үеэр энэ түвшнийг дээшлүүлж бүх талын стратегийн түншүүд болохыг хүсч байна. Энэ нь идэвхтэй харилцаагаа бүх салбар, чиглэлд хөгжүүлнэ гэсэн үг юм. Бид бүх талын хамтын ажиллагааны хөгжлийн дунд шатны хөтөлбөр гэж нэрлэсэн замын газрын зургийг бүтээх ажлыг санаа нэгтэй хийж байна.
-Орос улс хариу хориг тавьсан барууны орнуудын мах нийлүүлэлттэй харьцуулахаар бүтээгдэхүүнийг Монгол Улс нийлүүлэх зорилготой байна гэж ойлгож болох уу?
-Шинэ Зеланд улс Орост нийлүүлдэг хэмжээний мах нийлүүлэхийг л бид хүссэн. Манай хоёр орны бараа эргэлтийн 70 хувийг хил орчмын бүс нутагт, түүний 55 хувийг Эрхүү мужид нийлүүлнэ. Харин Оросын төвийн мужуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нь бидний хувьд асуудалтай. Оросын чанарын стандартаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа.
Манай бизнес эрхлэгчид Оросын стандартаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэрүүд байгуулах санал тавьж байна.
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орны статусаа бүрэн эрхт гишүүн болгон дээшлүүлэх сонирхолтой байгаа юу?
-ШХАБ нь бүс нутгийн байгууллага. Бид ШХАБ-ын дэд бүтэц, худалдааны төслүүдэд оролцох хүсэлтэй байгаа. Одоогоор эдгээр төсөл байхгүй байгаа ч бий болно гэж найдаж байна. ШХАБ-аас статус дээшлүүлэх санал тавьсныг бид хүндэтгэж байгаа ч гишүүн орон болоход Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шийдвэрлэх асуудал тулгарч байгаа тул бид энэ сэдвийг хараахан хэлэлцээгүй.
-Монгол Улс эдийн засгийн ямар чиг хандлагатай байна вэ. Азийн шинэ бар болох зорилт тавьсан уу?
-Манай улсын эдийн засгийн өсөлтөд нэг сул тал байгаа. Эдийн засаг уул уурхайн аж үйлдвэр, хөрөнгө оруулалтаас их хамааралтай.
Түүхий эдийн чиг бүхий эдийн засгийн нэг талт бүтэцтэй болсон. Бид энэ байдалд сэтгэл дундуур байгаа тул эдийн засгийн олон талт бүтэцтэй болох зорилго тавьж байна. Эдийн засгийн өсөлт жигд бус төдийгүй хурд өсч, буурч байгаа. Бид нөхцөл байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтын илүү таатай орчин бүрдүүлэх боломжтой.
Бидний хамгийн гол бодлогын нэг нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай үүссэн асуудлуудыг шийдвэрлэх явдал юм.
Өглөөний сонин
Н.Тунгалаг