Д.Хаянхярваа: Д.Гантулгыг өмгөөлж, хамгаалсан зүйл байхгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, гишүүдийн тойрогтоо ажилласан байдлыг ярилцах байсан ч ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр цахим бодлоготой болох асуудлыг цаашид хүчингийн хэрэг зөрчлийг бууруулахын тулд энэ асуудлыг хариуцсан тусгайдсан агентлаг байгуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж байна гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хуралдааны үеэр зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзсэн. Мөн тендерийн хуулиа эргэж харах чиглэлд ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо. Бид Нийслэлийн түгжрэлийг сааруулах чиглэлд мөн байр сууриа нэгтгэж, төрийн бодлогоос үүдсэн төвлөрлийг сааруулах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Түүнчлэн тэрбээр Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар “Бид бүлэг дээр Д.Гантулга гишүүнийг өмгөөлж, хамгаалах асуудлыг хэлэлцээгүй. УЕП-ын саналд УИХ-ын тухай хуулийн 6.9-р заалт үндэслэгдсэн. Энэ заалт цэц дээр унасан тул хуульчдын зүгээс дахин сэргээх нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Энэ чиглэлд УИХ ажиллаж, Д.Гантулга гишүүний асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ. Д.Гантулга гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгчихсөн. Гэтэл хуульд гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгөх зохицуулалт алга юм байна. УИХ прокурорын саналыг хэлэлцлээ гэхэд өөрөө хууль зөрчсөн үйлдэл болчих гээд байна” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-05-21 15:44:23
    ЗАВДСАН ДАШЗЭВЭГ 9 ЖИЛ . ХИЙСЭН ГАНТУЛГА ЯЛГҮЙ ҮЛДЭХ БОЛОМЖЫГ МАН ХАЙСААР Л !!!!!!!!!!
  • oreg 2018-04-13 08:22:29
    тэр эмэгтэйд нь учир байгаа байх аа бас тодорхой байр суурьтай хүн арай ч ийм юм хиймээргүй юм, бие ээ үнлэгч монголоор дүүрэн байна,хэдэн төгрөг салгах гээл,
  •  2018-04-11 01:58:30
    энэ хүннэн цөөвөр өөрөө хүичнгийн хэрэгтэнгүүдэээ байцаагаад боо выг нь хараад сууж байж дээ.
  • ккк 2018-04-09 18:25:58
    МАН бандааш Гантулга, боов Муратаар дутаж гэнэ дээ
  • Зочин 2018-04-09 11:08:51
    Гантулга гарцаагүй хүчин хийсэн байх болзошгүй баримт улам л ил гараад байна. Хурдан шалгуулаад нэг тийш болгох хэрэгтэй.
  • Өмнөөс нь ичигч 2018-04-09 10:48:56
    ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХАРИУЦСАН АГЕНТЛАГ -ичиж үхмээр юм ярих юм. Даанч тэнэг толгойнуудыг сонгож.
  • Зочин 2018-04-09 10:38:35
    Өчнөөн жил байнгын ажилгаатай парламенттай бхйсан байж хуулын мухардалд орж байх ч гэж дээ,энэ олон жил төрийн мөнгийг гударч эрх ямба эдэлж байснаас өөр та нар...
  • иргэн 2018-04-09 10:09:09
    хоердахь егуулбэрийг олон удаа уншлаа унэхээр ойлгосонгуй ман арайч дээ
  • Зочин 2018-04-09 09:19:42
    МАНгаруудын гаргадаг нэг шийдвэр байна даа. МАН-ын гишүүн хүн алах, хүүхэд хүчирхийлэх, авилгал авах ер нь ямар ч гэмт хэрэг хийсэн шалгагдахгүй, дархалагдсан.....
  • зочин 2018-04-09 09:01:32
    Хамгийн нийгэмд байхгүй маш муу хэргийг өмгөөлж байдаг яацан хүмүүс вэ. ичэж үхмээр юм...
  • МАН ч үнэн төрхөө харуулж байна 2018-04-09 08:42:07
    МАН бол авлигачид, хүчирхийлэгч, луйварчдын нам гэдгээ баталж байна. ТӨРөөс төрсөн тэрбумтануудыг бэлтгэдэг энэ нам төрд байх ёсгүй. ЦАГ ирнэ
  • зочин 2018-04-09 07:47:01
    хүчингийн хэрэг зөрчлийг бууруулахын тулд энэ асуудлыг хариуцсан тусгайдсан агентлаг байгуулах саналыг........Буруу уншчихав уу, гэж бодлоо ш дээ, ха ха ха,
  • иргэн 2018-04-09 07:07:19
    Түдгэлзүүлэх боломжгүй юм бол гишүүнээс нь хөөх хувилбар байж л байна, дахин 2 жил "БАНДААШ" хочтой явах сайхан байгаа биш бол МАН-ынхаан
  • иргэн 2018-04-09 06:54:49
    Хаянхярваа будалианы хөрөг өмөөрөх юмаа олж чадахгүй бөгс хөөсөн юм өмөөрөх юм яана даа энэ ардын намынхан
  • зочин 2018-04-09 06:51:32
    Үнэхээр Монголд төр гэж байхгүй болжээ. Энгийн иргэн холбогдсон бол өдийд яах байсныг бод доо
  • зочин 2018-04-09 06:51:27
    ман ынхан нээрэн их сонин шуу юун агентлаг байгуулах вэ хучингийн хэрэгт зориулсан гэнээ дэлхийд ийм жишиг байдаг болов уу заримдаа хэлэх уг олдохгуй юм
  • Irgen 2018-04-09 06:50:53
    Uur hun bol ali ert huuliin gargalgaa ni gartsan baigaa
  • иргэн 2018-04-09 06:48:11
    хучингийн хэрэг эрхлэх газар байгуулах юм биз дээ даргаар нь бандааж гантулга орлогчоор нь мурат байвал зохилтой аливаа ажилд мэдлэг туршлага хэрэгтэй