Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолт болно
Морин хуурын чуулгын жил бүр тоглодог уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” 5 дах жилдээ тоглогдох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог. Харин энэ жилийн тоглолт өнгөрсөн 4 жилийн “Novel Melody” тоглолтоос үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэхээр боллоо.

Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулах ба хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгох гэж байна.Тоглолт 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхим болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hmm 2018-04-09 06:08:04
    gadaad nertei undesnii toglolt
    112.72.14.243
    Мэдэгдсэн Хариулах