“Ховд шонхорууд” Супер лигт түрүүллээ

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулдаг супер дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮЭСТО-нд боллоо.

Blue Dragon баг хүрэл медаль хүртлээ

Хожигдох эрхгүй галзуу ганц тоглолтоор шийдэгдэх учиртай энэхүү тоглолтод Улаанбаатар Blue Dragon баг, Баянгол дүүрэг Mongolians багийг 88-74-өөр буулган авлаа. Тоглолт эхнээсээ сонирхолтой өрнөж хоёр баг 21 удаа тэргүүллээ солилцож 9 удаа тэнцсэн байна. Гэхдээ шийдвэрлэх мөчүүдэд Blue Dragon баг илүү байж чадснаар ийнхүү анх удаагаа супер дээд лигийн хүрэл медалийг хүртлээ. Мөн Blue Dragon баг хамгийн ихдээ 20 оноогоор тэргүүлсэн бол Баянгол дүүрэг Mongolians баг эхний үед 20-15-аар таван оноогоор тэргүүлж байсан. Энэ тоглолтод С.Эрдэнэдалай онцгой сайн байж 27 оноо,10 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол З.Энхтөр 18 оноо, 9 самбар авсан. Харин эсрэг багаас Б.Дамдинсүрэн 21 оноо, 18 самбар, Н.Бат-Оргил 21 оноо, 7 самбар, Б.Жанжийжаваалий 15 оноо авлаа.


Супер дээд лигийн аваргаар Ховд Шонхорхууд баг тодорлоо

Аваргийн төлөө Ховд Шонхорууд болон СХД Тэнүүн Өлзий багууд учраа тааран тоглосон юм. Ховд Шонхорууд баг аваргийн цувралд илүүрхэж супер лигийн аваргийн цомыг хоёр дахь удаагаа хүртсэн бол СХД Тэнүүн Өлзий багийн супер лигийн анхны медалиа хүртлээ. Аваргийн төлөөх шийдвэрлэх тоглолтод 110-90-ээр Ховд Шонхорууд хожсон бөгөөд тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 9 самбар авч багаа тэргүүллээ. Шонхорууд холын шидэлтийг баг зэрэг илүү гүйцэтгэж хурдан довтолгоонд илүү санаачлагатай байсан нь аваргийн тоглолтод хожих гол шалтгаануудын нэг болсон байн Энэ тоглолтод Рикардо Максвелл 23 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 12 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 15 самбар авсан юм. Харин Өрсөлдөгч багаас ОУХМ Д.Дэлгэрням 25 оноо, 7 самбар, А.Гансүх 16 оноо, 10 самбар авч багаа манлайлжээ. Энэ тоглолтод Шонхорууд 48 минутын турш онооны давамгай байдалтай тоглосон бол Тэнүүн Өлзий баг хамгийн ихдээ долоон оноогоор хожиж байжээ. Мөн тус тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогчоор Г.Цэнгүүнбаяр нэрлэгдсэн байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.