Зайсангийн зүүн энгэрт баригдсан барилгыг нураагаагүй байна гэв
Зайсангийн зүүн энгэрт баригдсан барилгыг нураагаагүй байна гэлээ
 
Зайсангийн зүүн урд энгэрт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг нураах шийдвэрийг салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тус газарт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү О.Одбаяр газар ухуулж барилга бариулж байна гэх мэдээлэл өнгөрсөн сараас гарч эхэлсэн.

Тэгвэл энэхүү барилга барих газарт зөвшөөрөлгүйгээр газар ухаж, байшин барьж байгааг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон байна. Харин өнгөрсөн баасан гарагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын захирамжаар тус барилгыг яг одоо нурааж байна гэсэн мэдээлэл гарсныг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч н.Оюутаас тодруулахад “Одоогоор нураагаагүй байна. Манай байцаагч буруу зөрүү мэдээлэл тараасан бололтой. Сайдын тушаал гарсан. Түүнийг хүргүүлсэн, нураахыг нь хүлээгээд байж байна. Гэхдээ хуулийн хугацаа гэж байдаг юм билээ, тэр хугацаандаа нураачих болов уу гээд харж байна” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.