Л.Отгонбаатар “Анталья-Гранпри”-гаас хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталья хотод жүдо бөхийн гранпри тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцсон юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын найман жүдоч зодоглосноос гурав нь медаль хүртжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр 60 кг-д ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, сүүлийн өдөр 100 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

Л.Отгонбаатар Бразил, Австрийн жүдочдыг ялж, ОХУ-ын Адамиан Арманд ялагдсан ч дагах барилдаанд Кубын Арментерозыг ялснаар медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон. Тэрбээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын Илясовтай барилдаж, цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.