УИХ-ын 2016 оны сонгуулиар Хэнтий нутгаас аз нь шовойж, гишүүний суудалд тухалсан хүн бол Д.Гантулга байлаа. Гэвч гишүүний хувь заяа дардан шулуун, ноён нуруу нь хугарашгүй байсангүй ээ.
УИХ-ын гишүүн болоод жил гаруйн дараа ор хөнжлийн асуудалд орооцлогдож буруугаа хүлээхгүй, булайгаа чирэв. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн орон гэргүй, ор хөнжилгүй тэрбээр найз хүүхнүүдтэйгээ наргиж цэнгэж, айлд хоног төөрүүлж яваад нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт унаж, ял авах дээрээ тулсан нь олон нийтийн анхаарлыг яах аргагүй татав. Өөрийнхөө болон намынхаа нэр хүндийг унагасан тэрбээр өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэрийн дор арьсаа хамгаалж, олонх болсон намынхаа ах, эгч нараар өмгөөлүүлж хамгаалуулж иржээ.
Тухайлбал, энэ оны хаврын чуулганаар түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлчих байх гэсэн таамаглал нийтийн дунд их байв. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн чуулганаар Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээж ямар ч шийдэлд хүрч чадаагүй нь харамсалтай.
Уг нь улсын ерөнхий прокуророос Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх хүсэлтээ УИХ-д оруулсан билээ. Тэрбээр яллах тогтоолоо гардаж авсан гэдгээ ч хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Нэгэнт яллах тогтоолоо авсан түүнийг хуулийн байгууллагаас шалгах нь ойлгомжтой, суудлаасаа буух нь тодорхой боллоо гэж бодож байтал дангаараа эрх барьж байгаа намынх нь түүнийг хаацаалж хамгаалаад авч үлдэх шиг боллоо.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дээрх асуудлаар хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Үндсэн хуулийн цэц суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9..1 дэх заалтыг хүчингүй болгосон нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэхэд, хууль зүйн ойлгомжгүй байдал үүсгэлээ. Цэцээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж УИХ холбогдох хуульд өөрчлөл оруулах ёстой байсан ч үүнийг хийгээгүй нь ийм байдалд хүргэв. Өөрөөр хэлбэл хуулийн мухардалд орлоо” гэсэн тайлбарыг хийж намынхаа хамгийн бага “намхан” гишүүнээ хамгаалав. Ц.Нямдорж сайдад хамгаалах шалтгаан байгаа бололтой. Ийм шалтгаанаар хуулийн байгууллагын ажилд чөдөр тушаа тавилаа.
Тэгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас нааш Д.Гантулга гишүүний бүхэн эрхийг шийдэх боломжгүй гэсэн үг юм. Ингэж л цаг хожиж, ял завших гээд байна.
Хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэх боломжгүй юм бол өөрийн хүсэлтээр ёсзүйтэй байж эрх дархтай албанаасаа буухыг ард түмэн мөнчиг их хүлээлээ. Хэрвээ түүнийг эгүүлэн татсан бол Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах нь тодорхой байсан. Энэ асуудлыг эртнээс том зургаар харж, улс төрчийн хувьд том тооцоолол хийж суусан МАХН-ын дарга Н.Энхбаярын хүсэл мөрөөдөл талаар өнгөрөв. Тэр аль дээрээс Хэнтий аймгаар явж ахмад, идэр насныхантай уулзаж “боломж”-ийг ашигласан байв. Олон нийт Н.Энхбаярыг ойлгож дэмжинэ. Түүнийг масс нь УИХ-д гаргаж ирэх нь ойлгомжтой байв. Харин МАН-аас Д.Гантулгын оронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр ч дуулдаж байсан. Гэвч яг нэр дэвших эсэх нь асар эргэлзээтэй байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяртай өрсөлдөж өөрийгөө болон намынхаа нэр хүндийг доош унагахгүй гэх.
Харин нөгөө талаас МАХН-ын Н.Энхбаярын “сумласан” гишүүд дэмжигчид эрх баригчид айж хулчийж байгаадаа “бандааш” гишүүнээ авч үлдэж байна хэмээн үзэж буй.
Төрийн ордны индэр дээрээс айлаас бандаашаа өмсөөд гарсан хэмээн ичих нүүргүй, эмзэглэх сэтгэлгүй тайлбар хийж байсан Д.Гантулга гишүүн ухамсар ёсзүйтэй байж бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагад үнэн, зөвөө шалгуулж, гэм буруугүй эсэхээ шалгуулчих байсан юмдаа. Шалгуулаад гэм буруугүй бол эргээд гишүүний суудалдаа суух боломж бий. Гэтэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр тэрбээр айсандаа ийнхүү намынхаа нөхдөөр “аргалуулсан” бололтой. Үнэнийг хэлэхэд энэ эрхэмд ёсзүй гэж үнэндээ алга.
О.Сайхан
olloo.mn