ДЭЛХИЙН ЦОМ: Эрэгтэй бөхчүүд зургадугаар байрт шалгарлаа

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 7-8-нд АНУ-ын Калифорни мужийн Айова хотод боллоо. 47 дахь удаагийн тэмцээнд Монгол, АНУ, Азербайжан, Куба, Япон, Энэтхэг, Казахстан, Гүрж гэсэн найман орны баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөд манай баг зургадугаар байрт оров.

10 дахь Дэлхийн цомдоо зодоглосон манай эрчүүд “В” хэсэгт эхний тойрогт Казахстаныг 6:4-өөр ялсан ч удаах хоёр барилдаанд Куба, Азербайжаны шигшээ багт тус бүр 3:7-гоор дийлдсэн. Ингэснээр тавдугаар байрын төлөөх барилдах эрхтэй болсон бөгөөд дан залуу тамирчдаа АНУ-д илгээсэн Гүржийн шигшээ багт 4:6-гаар ялагдав.

Манайхнаас гавьяат тамирчин Э.Бэхбаяр Теймураз Ванишвилиг 4:0-ээр, ОУХМ Т.Түвшинтулга Лаша Ломтазег 11:0-ээр, ОУХМ О.Үйтүмэн Давид Хуцишвилиг 12:5-аар, ОУХМ Н.Золбоо Звиад Метревелиг 6:0-ээр ялж, үлдсэн нь зургаан жинд уулын эрчүүд давамгайлсан.

Манай бөхчүүдээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр Айовагийн дэвжээнд дөрвөн удаа барилдахдаа бүгдэд нь ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотолсон юм. Түүнчлэн ОУХМ Т.Түвшинтулга, Н.Золбоо нар гурван ялалт байгуулжээ.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БАРИЛДААН:
МОНГОЛ - КАЗАХСТАН 6:4

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Мухамбет Куатбек 10:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Расул Калиев 2:1
65 кг: Батчулууны Батмагнай - Саятбек Окасов 1:13
70 кг: Санжаагийн Ганбаяр - Мейржан Аширов 1:4
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Данияр Кайсанов 9:0
79 кг: Гантулгын Идэрхүү - Сакен Айтжанов 1:11
86 кг: Оргодолын Үйтүмэн - Эльхан Асадов 6:4
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Илизхан Чилаев 1:2
97 кг: Өлзийсайханы Батзул - Мамед Ибрагимов 7:5
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Олег Болтин 12:2

МОНГОЛ - КУБА 3:7
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Рейнери Ортега 4:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Йовлес Бонне 4:6 
65 кг: Батчулууны Батмагнай - Алехандро Вальдес Тобьер 0:11
70 кг: Санжаагийн Ганбаяр - Фраклин Марин Кастильо 3:5
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Ливан Лопес Азкүй 3:3
79 кг: Гантулгын Идэрхүү - Йоан Зулуета Моралес 10:6
86 кг: Оргодолын Үйтүмэн - Юриески Торребланка 2:3
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Лазаро Луис Эрнандес 3:4
97 кг: Өлзийсайханы Батзул - Рейнерис Салас 1:11
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Юденни Алапажон Эстевез 2:2

МОНГОЛ - АЗЕРБАЙЖАН 3:7
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Георгий Эдишерашвили 2:1
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Ахмеднаби Гварзатилов 7:2 
65 кг: Батчулууны Батмагнай - Гажи Алиев манай бөх бэртлийн улмаас барилдаагүй
70 кг: Санжаагийн Ганбаяр - Муртазали Муслимов 4:9
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Гажимурад Омаров 10:6
79 кг: Гантулгын Идэрхүү - Жабраил Хасанов 2:12
86 кг: Оргодолын Үйтүмэн - Александр Гостиев 3:10
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Асланбек Алборов 0:11
97 кг: Өлзийсайханы Батзул - Роман Бакиров 1:10
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Жамаладдин Магомедов 2:3

МОНГОЛ - ГҮРЖ 4:6
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Теймураз Ванишвили 4:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Лаша Ломтазе 11:0
65 кг: Батчулууны Батмагнай - Магомед Сайдови барилдаагүй
70 кг: Санжаагийн Ганбаяр - Леван Келехашвили 1:2
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Тарзан Майсуразе 1:7
79 кг: Гантулгын Идэрхүү - Тариел Гаприндашвили 17:22
86 кг: Оргодолын Үйтүмэн - Давид Хуцишвили 12:5
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Дато Марсагашвили 0:5 (бэртсэн)
97 кг: Өлзийсайханы Батзул - Гиви Матчарашвили 0:10 
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Звиади Метревели 6:0

 

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • д 2018-04-09 13:51:25
    сенегал бэхээ юу
  • иргэн 2018-04-09 02:17:29
    болно болно сайн барилдсан бна одоо залгамж халаагаа л сайн бэлтгэх хэрэгтэй япон оросууд шиг дотооддоо л сайн ерселд ерселдегчгуй байвал мандахнаран шиг л болн...