ГЕГ-ын хар тамхины эсрэг “Шалгалт-2018”-д Замын-Үүдийн “УАЗ-469”-ийн жолооч нар цочирдов уу

“…Гаалийнхан тат­вараа нэмлээ. Үүнийг эсэр­гүүцэж Замын-Үүдийн гаалиар нэвтэрч, БНХАУ руу тээвэр хийдэг “УАЗ-469” автомашины жо­лооч нар жагслаа. Бараг бослого болох нь ээ” гэсэн мэдээллүүд өн­гөр­сөн долоо хоногийн сүү­лийн өдрөөс эхлэн амрал­тын өдрүүдээр олон ний­тийн сүлжээ, зарим мэ­дээл­лийн сайтаар цацагдав.

Энэхүү мэдээллийг лавлаж үзлээ. Дээрх хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын өмнө “УАЗ-469” автомашины жолооч нар жагсчээ.

Жолооч нар ингэж жагссан шалтгаанаа “…Гаалийнхан “УАЗ-469” автомашинаас 50-80 юанийн татвар авдаг байс­ныг 150-300 юань болж нэмэгдүүлсэнтэй холбоотой” гэж тайлбар­ласан байсан. Тэрчлэн “…Үүнээс болж тэдний тээвэрлэдэг бараа, бүтээг­дэхүүний үнэ өсөх магадлалтай” гэжээ.

Ийм мэдээлэл авсан олон нийт ч гаалийнхныг зүхэж, татвар нэмсэн нь улс төрийн зорилготой байгаа гээд шүүмжлэх хандлагатай байна.

Тэгвэл бодит байдал өөр ажээ. Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр тайлбар хийсэн байна. Тэрээр “…Замын-Үүдэд иргэд гаалийн татвар нэмснээс болж босож байна гэх пост явж, зарим нь улстөржүүлж байна. Ямар ч татвар нэмээгүй юм. Гаалийн бүрдүүлэлт хийлгүй “УАЗ-469”  машинд нуун авч ордог олон төрлийн Хятад улсын бараануудад хяналт шалгалт хийж буй юм. Хар тамхи, хиймийн бодис, барилгын материал, “Нарантуул”-д худал­дагдаж буй зарим бараа, хүүхдэд хортой пластик бүтээгдэхүүн гэх мэт олон зүйлс эдгээр машинуудаар нэвтэр­дэг байна. Аливаа улс татварын бодлогоор дотоодын үйлдвэрлэл, үндэс­ний брэндээ дэмж­дэг гэтэл гаалийн бүсэд хяналт алдаад байвал яаж хөгжих вэ дээ” гэжээ.

Албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран 2018 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн “Шалгалт-2018” арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.  Сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, хэрэглээний эсрэг ГЕГ, ЦЕГ-аас хамтран төлөвлөгөөний дагуу уг арга хэмжээг авч буй хэрэг л дээ.

Энэ хүрээнд хилийн боомтуудад хяналт шалгалтыг явуулж байгаа юм. Буянт-Ухаа дахь Гаалийн газар л гэхэд гуравдугаар сарын 27-нд тусгай ажиллагаа зохион байгуулж, олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийсэн байна. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагчид 24 цагаар ажиллаж, өдөрт дунджаар 10 гаруй онгоц, тэдгээрийн зорчигч, ачаа тээшинд үзлэг шалгалт хийхээс гадна ачаа тээвэр, шуудан илгээмжийн эд зүйлд IONSCAN600, мансууруулах бодис илрүүлэгч тестер, гар рентген аппарат, BodyScan X-Ray, TrueNarc зэрэг багаж төхөөрөмжүүд болон албаны эрэлч нохойтойгоор үзлэг шалгалт хийн ажилладаг юм байна.

Ер нь бол өнгөрсөн 2017 онд ийм маягаар гаалийн хяналт, шалгалт болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2017 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, есөн удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг юм байна. Ер нь бол ГЕГ, ЦЕГ-ын хар тамхины эсрэг “Шалгалт-2018”-д Замын-Үүдийн “УАЗ-469”-ийн жолооч нар цочирдов уу гэмээр явдал болжээ. Тиймээс гаалийнхан хяналтаа “Шалгалт-2018”-ын үеийнх шиг байнгын чанга хатуу байлгаж, “буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” байх үүргээ биелүүлэх ёстой нь бас харагдаж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөвөө 2018-04-12 04:51:52
    Зөв. Улс байндаа хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй ш тээ?!!
  • Инженер 2018-04-10 07:22:17
    69-үүдыг болиулмаар юм. Хүний хотыг ч монголын нэрийг ч бузарлаад. Арай бишээ.
  • Бэ 2018-04-09 16:18:15
    Аа хө нөгөө улс төржүүлээд байсан бацаан ичиж үхэх гэж байгаа даа кк
  • Ж 2018-04-09 03:44:23
    Энд цагдаа нар нь хар тамхи гээд тэмцээд тэнд 69 нууд нь ямар ч хяналтгүй оруулж ирээд
  • зочин 2018-04-09 03:42:39
    хужаа нар бол мэдсэн ч мэдээгүй цараалах биз монголчууд бол шалгах ч үгүй машин тэрэг гэж арайл бишээ хужаа нар тэгж дээрэнгүй хандах аргагагүй биздээ ийм арчаа...
  • иргэн 2018-04-09 02:56:41
    Үнэн хяналтгүй юм билээ.Зүгээр л ямар ч шалгалтгүй л оруулдаг юм билээ.Хар тамхи байтугай юм зөөх боломжтой
  • MHG 2018-04-09 02:14:38
    Ene 69 mashinuud hor zooj Mongolruugaa oruulj irdeg ni nuuz bishee odoo Changalah zag ni bolsoon Hyanaltaa sain tawih heregtei !!! MHG