Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн хоёр тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж байгаа гэв

 Сүүлийн үед “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ынхан дотроо хагаралдаж эхэлсэн. Хоёр үйлдвэрчний эвлэлийн хороотой гэх ажилчид удирдлагууд нь өөр хоорондоо эрх ашгийн төлөө тэмцэлдэж эхэллээ гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хийсэн билээ.

Тухайлбал, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатарыг ажилчдынхаа цалингаас “хумсалдаг” эрх ашгийн төлөө ажиллаж, их хэмжээний мөнгө идэж уусан хэрэг нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээллийг нэг хэсэг нь өгсөн юм.

Тэгвэл үүний эсрэг дээрх байгууллагаас мэдээлэл хийж, удирдлагуудын нэр хүндэд халдсан хүмүүсийг шүүхэд өгснөө мэдэгдсэн юм. Тус 2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин ч 2017 онд 2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа гэв.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.