Шар будааны ач тус

Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог. Шар будааг амуу тарианаас гаргаж авдаг бөгөөд байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог юм.

Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг.
Шар будаа нь бие дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах гээд ач тусаараа дэмтэй байдаг байна.

Эрт үеэс шар будааг "Амь аврагч Алтан будаа" хэмээн нэрлэж хүндэтгэн хэрэглэж иржээ. Шар будааг хоол хүнсний хэрэглээнд өргөнөөр хэрэглэх нь бие бялдрын, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие мах бодийг чангаруулаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн гэдэсний түгжирэл, ходоодны болон нарийн шулуун "бүдүүн" гэдэсний гүрвэлзэх ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бегөөд ач тустай амин хүчилүүд агуулагдаж байдаг байна.

1. Шар будаанд олон витамин агуулагддаг. Үүнд:
- В1 витамин – Архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай, ой тогтоолтыг дээшлүүлдэг.
- В2, РР витамин – Арьс, үсэнд эерэгээр нөлөөлж, өнгө зүсийг сайжруулдаг.
- В5 витамин – Артерийн даралтыг хэвийн болгож, бие галбирыг бэхжүүлдэг.

2. Шар будаа мөн бичил элементээр баялаг
- Төмөр нь цус бүтээх, цусны эргэлтэд амин чухал хэрэгтэй бөгөөд арьсыг цагааруулдаг.
- Фтор харин шүдийг эрүүл байлгахад тустай. Марганец бодисын солилцоог идэвхжүүлдэг.
- Кремни бол яс, үс, арьсны нэг ёсны “барилгын материал” юм.
- Зэс нь эдүүдийн уян хатан байдалд амин чухал хэрэгцээтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.