Манай бөхчүүд Кубын багийг барсангүй

Чөлөөт бөхийн  эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний эхний барилдаанд Казахстаныг 6:4-өөр илүүрхсэн манай эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид хэсгийн хоёр дахь барилдаанаа Дэлхийн цомын гурван мөнгө, зургаан хүрэл медальт Кубын багтай хийж 3:7-гоор ялагдлаа.

Манай бөхчүүдээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Идэрхүү, Н.Золбоо нар ялалт байгуулсан байна. Харин  Т.Түвшинтулга, Б.Батмагнай, С.Ганбаяр, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Ө.Батзул нар өрсөлдөгчдөө ялагджээ.

Эрэгтэй бөхчүүд хэсгийн сүүлийн барилдаанаа дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев тэргүүтэй хүчирхэг бүрэлдэхүүнтэй Азербайжаны шигшээ багтай монголын цагаар оройн 21:00 цагт хийнэ.

МОНГОЛ - КУБА 3:7
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Рейнери Ортега 4:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Йовлес Бонне 4:6 
65 кг: Батчулууны Батмагнай - Алехандро Вальдес Тобьер 0:11
70 кг: Санжаагийн Ганбаяр - Фраклин Марин Кастильо 3:5
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Ливан Лопес Азкүй 3:3
79 кг: Гантулгын Идэрхүү - Йоан Зулуета Моралес 10:6
86 кг: Оргодолын Үйтүмэн - Юриески Торребланка 2:3
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Лазаро Луис Эрнандес 3:4
97 кг: Өлзийсайханы Батзул - Рейнерис Салас 1:11
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Юденни Алапажон Эстевез 2:2

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-04-09 02:29:28
    Б.Батмагнай,Ө.Батзул нарын дараагийн хүнийг тэмцээнд явуул. Тэр 2 ганц нэг жил дотооддоо бэлтгэлээ сайн хииж байг
  • zochin 2018-04-08 11:42:48
    Oros,iranii orond genet dyydagdsan bolohoor beltgel sanaand hurtel hiigdeegui baih.Zugeeree delhiig deldiilgej l baina shuu dee.
  • иргэн 2018-04-08 05:53:01
    азербайжаныг барахгуй байхаа гэхдээ манай челеет жудогийнхон дэлхийн топ арав шуу цеехен монголчууд бахархах хэрэгтэй одоо залгамж уеэ сайн бэлтгэх хэрэгтэй