Монголын хоккейчид “Asian challence cup-2018” тэмцээнд түрүүллээ
Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнээс ОУХМ А.Мэргэн дасгалжуулагчтай Монголын шигшээ баг анх удаа алтан медаль хүртлээ.

Филлипиний Манила хотноо болсон тус тэмцээнд Монголын хоккейчид Тайландын багийг 5:1 харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр есөн оноотойгоор тэмцээний тэргүүн байрт бичигджээ. 

Монголын хоккейчид эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багтай хийж 5:3-аар, хоёр дахь тоглолтоо Кувейт улсын шигшээтэй хийж 11:2-оор тус тус хожсон. Харин гурав дахь тоглолтоо талбайн эзэн Филлипиний багтай хийж 6:5 хожигдсон. Ингээд сүүлийн тоглолтоо Тайланд улсын шигшээ багтай тоглож 5:1-ээр хожсоноор 9 оноотой болж тэргүүн байрт шалгарсан байна.

Монголын баг тус  тэмцээнд найм дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл медаль, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медалийн эзэд болж амжилтаа ахиуллаа.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine