Ирэх долоо хоногт парламент ямар асуудал хэлэлцэх вэ

Ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 09-ний Даваа гарагт 10 цагаас:      

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;    
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;  
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороодод танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.  

4 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

  • Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн хэрэгжилт, Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд; 
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 10-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

  • Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.04.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

4 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

  • Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.04.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай /Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны тайлан, Үндэсний статистикийн хорооны 2017 оны тайлан, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • and 2018-04-10 02:10:37
    Utaa,dulaan,erchim huch,eruul mend Huchirhiilel,huchingii n asuudalaa yah bolj b.a
    172.56.29.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-09 04:31:07
    Орон сууцны ипотекийн 8% ийн зээлийн талаар хэзээ хэлэлуэх вэ яаралтай хэлэлцэж. Өндөр хүүтэй буюу 21% р орон сууц авсан иргэдийн 8% руу шилжих асуудлыг шийдэж
    27.123.212.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-09 02:43:33
    Шүүхийн тухай багц хуулийг өөрчлөх цаг нь болсон гэдэгт олон түмэн шаардаж байна
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-04-08 14:06:25
    гишүүд нь ирэхгүй байхад яаж асуудлаа шийдээд байнаа. дотроо байгаа өтөө түүхгүй байж гадна байгаа өтийг ипэх хэрэг юун.
    64.119.17.103
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-08 05:56:31
    мурат гантулга нараа яах гэж байна даа гэмт хэрэг хийгээгуй ч айж болох ч ес зуй гэж байгаа биз
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах