3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.

Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг гарган Сүхбаатарын талбайд зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт өчигдөр уншсан юм.

Шүлэг уншиж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар “Тусгаар тогтнол” шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа.

Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна.

Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.

…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг.

Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай.

Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн хамт олонд гардуулж өглөө.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эгтуимшлуаэ 2018-04-10 08:05:35
    ene bl manai mundag surguuli surguuliaraa mon suragchdaaraa uneheer ih baharhaj bas omogshil torj bailaa tusgaar togtnol chamaig tunhaglan bichne ni.....
  • Ким Тул Га 2018-04-09 18:27:28
    Хойд Солонгос
  •  2018-04-08 14:09:10
    маань унгих мэт уншлаа гээд хэрэг байгаа юмуу хэдэн үхэр нийлсэн мэт харагдана. тэр муу баттулга бас тугаланд орсон бух шиг юу хийнэм бэ.
  • Иргэн 2018-04-08 07:15:24
    Сэтгүүлчид үнэхээр мэдээлэл муутай. Энэ арга хэмжээ 2 дахь жилээ болж байгаа. Өнгөрсөн жил Оюуны Ундраа (22 болон 96) сургуулийн 1-12-р ангийн сурагчид уншсан.
  • Mongol er 2018-04-08 06:39:15
    Hudlaa bitgii tuilshraad baina. Uil hergeeree l eh oronch bai.