Ерөнхий сайд айлчлалаар ямар ажил амжуулах вэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. 


Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-04-09 04:06:50
    2 том гүрний дунд байгаа бид чинь энэ 2той хамгийн сайн түншлэлцэх хэрэгтэй. Зөв харилцан тохиролцон, өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлэх нь зөв.
  • Ядам 2018-04-09 04:01:03
    Хулгайчдын гацаасан гацааг арилгаж Женко Миеэ нарын хийсэн байдлийг нүүрээрээ авч гарч байна
  • ard 2018-04-09 04:00:58
    mongol uls monhiin tsug bh urd hoid horshteigee ih nairsag bh heregtei... ene bol bidnii gadaad bodlogo shuuu
  • зочин  2018-04-08 11:10:50
    бас л зээл авах гуйлга гуйхаар л яваа биз дээ эд нарын гуйлга дуусах биш хятадууд цаагуураа манай рэхэнд гүйгээд орж байна гээд баярлаж л суугаа ....
  • zochin 2018-04-08 09:05:41
    uvliin huitend buteen baiguulalt hiisen hen bgaan odoo uri orj hiij ehleh geheer uls turjuud bhaa bolimoor yum dund ni ard tumen tuildlaa hugshchuud suhurluu ta...
  • j 2018-04-08 06:13:13
    ZG iin ogtsruulsan deer dee. Yum hiihgui. ene tendees zeel guina. Buteen baiguulalt yu ch hiisengui. sonirhol ch bhgui. Hetiin haraa. tulevlegee ch bhgui ZG her...
  • zochin 2018-04-08 03:36:39
    Hurelsuh ee. Hyatad ulstai bid sain harilzaatai baih yostoi yum aa, Neg erguu mal ene harilzaag suitgeh shahaad bgaa shuu, AN-n suitgej haysan aldaag zasaarai.
  • Иргэн 2018-04-07 23:14:57
    Хятадтай бараг 30 жил манай дарга нар очиж айлчиллаа. Монголд ард тумэнд хийсэн уйлдвэр,сургуулиуд байна уу ? Маш чамлалттай.Ард тумэн жил бур ядуурсаар ..
  • vas 2018-04-07 21:40:00
    Могойн минь миний сайхан өдөр МИНИЙ би дуудагдсан Хосе Луис Зээлийн компани нь бодит, жинхэнэ Зээлийн компани байшин худалдан авах зээл авсан хэрхэн гэрчлэл,...