Жүдочид эхний өдөр хоёр медальтай
Туркийн Анталья хотод жүдо бөхийн гранпри тэмцээн  өчигдөр эхэллээ. 100 мянган долларын шагналын сантай тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцож байгаа бол манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд  найман жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр  эрэгтэйчүүдийн  60, 66кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манайхаа эдгээр жинд гурван жүдоч зодоглосноос хоёр нь медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Ганболдын Хэрлэн,  -60кг-д  Жагваралдоржийн Амарболд нар тус тус хүрэл медаль хүртжээ.


1. Альберт Огузов (ОХУ)
2.  Жаба Папинашвили (Гүрж) 
3. Адонис Диаз  (АНУ) 
3. Амарболд Жагваралдорж (Монгол) 
 


1. Баграти Ниниашвили (Гүрж) 
2. Денис Виэрү (Молдав) 
3. Килиан Ле Блоуч (Франц) 
3. Хэрлэн Ганболд (Монгол) 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар зодоглох бол маргааш  90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдана.
 
Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-07 09:37:00
    цогтбаатар гадны бөхчүүдтэй иртэй,зоригтой, бярдуулахгүй,техниктэй ,огт айж эмээлгүй барилддаг. манай залуучууд цогтбаатраас суралц,дэргэд чинь жишээ бэлэн бна
  • зочин 2018-04-07 09:17:59
    Монголд ах нараа ялах яах вэ ,гадны бөхчүүдтэй сайн барилд ,хүчний бэлтгэл сайн хий бяр муутай бол бөх байгаад яахав,ах нараасаа гадны бөхтэй яаж барилдадгыг с...
  • зочин 2018-04-07 09:08:46
    Манай бөхчүүд хүчний бэлтгэл маш муу хийдгээс асар их бярдуулж байна ,сая хадбаатар оросын бөхөд нуга даруулав,ичсэн нүүрэндээ хэвтээд байх юм
  • зочин 2018-04-07 06:02:20
    энэ хүрэл медаль урам өгөх биз
  • зочин 2018-04-07 05:30:59
    азны хүрэл медаль авчихаад баттулга шиг хөмсөг ,нүд зангидаад хөөрхөн бацаана уу,дуурайх юмаа олж дээ
  • зочин 2018-04-07 05:25:22
    Амарболд цаашид хүчний бэлтгэлдээ анхаарах хэрэгтэй юм байна.Бяр жаахан муу,бярдуулах талдаа байна лээ,уг нь техник сайтай болжээ,Зориг муутай юм