Ачааны автомашинуудад хамтарсан шалгалт хийж байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт, шалгалт хийж байна.

Хяналт шалгалт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машинуудад “Авто тээврийн тухай”, “Зөрчлийн тухай”, “Авто замын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд, НИТХ-ын Тэргүүлэгчдий тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт хэрхэн хангагдаж буй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч нар хамрагдана гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-09 00:53:02
    үр дүн гаргах хэрэгтэй замын үүдийн карго маш том машинтай орж ирдэг мөн нүүрс элс хайрга ачсан машинууд зам эвдэж дууслаа бас хөдөлгөөнд их саад болж байна даа...
  • bold 2018-04-07 17:23:47
    Estoi zöw bvr ilvv xyjaa ryy garch byi achaanii mashiniig sain shalgax xvvxed xylgailj zarj bna