Буддистуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Дэлхийн буддистуудын өдөр буюу олон улсын бурханы шашинтны өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 8 нд тохиодог билээ. Эл өдрийг монголчууд бид сүүлийн жилүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханд Энх тайвны мандал өргөдөг, даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө бурханы шашинтан хүмүүсийн оролцоо зэргийг дурьдан санах өдөр болгон тэмдэглэдэг.

Иймд монгол орны бүх буддын шашны сүм хийдүүд дор бүрнээ тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж даян дэлхийн энх тайвны төлөө бие сэтгэлээр буян хураахыг урьж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимгээ 2018-04-07 11:55:54
    монгол түмний минь буян хишиг дэлгэрэх болтугай.