Өнөөдөр болох үйл явдал
09:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхана.

10:10 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд бараалхана.

10:45 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

15:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно. /"Туушин" зочид буудал/

16:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин, гэргий Пөн Лиюань нар "Бэсрэг наадам" үзэж сонирхоно. /Чингисийн хүрээ жуулчны бааз/

17:30 цагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпиний манай улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөж, хүндэт зочныг үднэ.

09:00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн байрны 3 дугаар давхарын хурлын танхимд "Монголчууд ба газрын зураг" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхлэнэ. Утас 98110192, 99105206, 99012998, 86410440,

09:00 цагаас Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд "Халхын голын дайны түүхийн судалгаа: Өнөө үе" Олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99299634

10:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл Хөгжил" бие даан амьдрах төв Монголын залуучуудын байгууллагуудын эвсэл хамтарсан жагсаал  Тээврийн Дээд Сургуулийн урд /хуучинаар Төмөр замын дээд сургууль/ өмнөх тайлбайд эхэлнэ. Утас: 9985 6665; 9902 6402

10:00 цагаас Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс зохион байгуулж буй “Газрын тухай хууль”, “Урт нэртэй хууль”-ийн талаар уулзалт, хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 2 давхарт байрлах хурлын танхимд болно. Утас:70131400

13:00 цагаас "Нийслэлийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил"-ын хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Монголын нийт зорчигч тээврийн хөгжлийн консорциум, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч эздийн холбоо, ААНБ-уудын удирдлагууд нийслэлийн Тээврийн газарт мэдээлэл хийнэ Утас:89152122

16:30 цагаас Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан бүтээсэн "Эх орон дуудаж байна" уран сайхын киноны нээлт Тэнгис кино театрт болно. Утас: 99299634

19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялалд оролцогч монгол-оросын залуусын цугларалт, урлаг, соёлын арга хэмжээ болно. Утас: 99299634
 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.