ОХУ-аас Монголд ирэх жуулчдын тоо өсчээ
ОХУ, Монгол Улсын иргэд  2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсон. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсыг зорьсон иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 21,7 хувиар өсч 106 мянган жуулчин зорчсон бол Монгол Улсаас 416 мянган жуулчин ОХУ руу зорчжээ.
 

ОХУ-ын иргэд бизнесийн аялал болон худалдаа наймаа хийх мөн амарч зугаалах зорилгоор Монгол Улсыг зорьдог байна. Түүнчлэн 1960-1990 онуудад Монгол Улсад ажиллаж, амьдарч, сурч байсан болон төрч өссөн Оросын иргэд түүхэн дурсгалт дурсамжийн аялал хийх сонирхолтой байдаг аж.  

Мөн тус улсаас төмөр зам болон авто машинаар аялах жуулчдын тоо өсөх хандлагатай байгааг  холбогдох албаны хүмүүс хэлж байна. 

Монголчууд Орос хэлээр сайн ойлголцдог учраас Орос жуулчид хэлний бэрхшээлтэй бага учирдаг ажээ.


Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Olloo 2018-04-08 17:31:28
    Zerleg juulchid
    103.229.123.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Оросуудыг мэднэ ээ 2018-04-08 16:08:08
    Байгалийн дайсан. Загас, ан амьтдыг хайр найргүй хяддаг хүмүүс дээ.
    107.167.112.208
    Мэдэгдсэн Хариулах
  • хариу 2018-04-07 13:20:51
    Жуулчин ирвэл сайн л байна. Гэхдээ монголчууд оросоор ярьдаг билүү? Орос хэлтэй хүнгүй болж байгаа нь бидний гутамшиг. Англи хэлтэй ч болсонгүй, оросыг ч мартаж...
    150.129.142.89
    Мэдэгдсэн Хариулах
    • пид 2018-04-08 16:57:21
      Тэд монгол хэл мэдэхгүй ирж байгаа нь илүү гутамшиг.
      107.167.112.208
      Мэдэгдсэн Хариулах
    • да 2018-04-08 12:06:16
      хэлээд яахав. Зуун мянга бас том тоо шүү. Тал нь буриадууд байсан байлаа ч гэлээ, зуун мянга бол их тоо
      145.53.68.69
      Мэдэгдсэн Хариулах