Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:” гээд 26.5.2 дахь заалтад “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасныг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилсон. Тэгвэл Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц сарын өнөөдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга 2018-04-07 06:33:39
    БӨ аймгийн Засаг даргын шийдврүүдийг бас түдгэлзүүлэх хэрэгтэйэ
    103.20.152.50
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-04-07 02:11:43
    Зөрчсөөр байгаад сурчихсан. ЗХД бол наад захын жишээ. тэгээд л энгийн иргэдээ торгуулиар шулаад өөрсдөө ПЭЭДийтэл таргалаад л хүн амьтан ажилыг хийлгэхгүй уулза...
    64.119.19.106
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-06 11:58:23
    терийн албанд байтугай терснеесее хойш ажил хийж узээгуй юмнууд терийн ажил хийж байгааг алийг хэлж барахав дээ цэцэд егсен нь л энэ байх
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах