
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурал өнөөдөр болж өнгөрлөө.
Шүүх хурал Сөүл хотын төв шүүхийн газарт 14:10 минутаас эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийн биеэр ирж оролцоогүй юм.
Түүнийг төлөөлж хоёр өмгөөлөгч нь оролцсон бөгөөд шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгуулийг ногдуулжээ.
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд эрх мэдлээ урвуулан ашигласан, томоохон компаниудаас их хэмжээний авлига авсан гэх нийт 18 хэрэг тулгаад байсны гурвыг нь хэрэгсэхгүй болгож, 15-д нь ял оноосон байна.
Б.Од