Модны хулгайчдын арга улам нарийссаар
Хэдхэн жилийн өмнө битүү модтой байсан уул өдгөө нүцгэрч танигдахын аргагүй болжээ. Ой байсныг гэрчлэх хатаж хорчийсон хожуулууд л үлдсэн байх аж. Иймэрхүү дүр зураг өнөөгийн та бидэнд дасал болсон гэхэд хилсдэхгүй.Хууль бусаар мод бэлтгэгчидтэй цагдаа, хяналтын байгууллагынхан байнга тэмцсээр байгаа. Гэсэн ч модны хулгайчид аргаа улам нарийсган бэлтгэсэн модоо нийслэлд авчирч, зарсаар байгааг та бид бэлхнээ харж байна! Хууль бусаар мод бэлтгэгчидтэй тэмцэх хамгийн үр дүнтэй гэж хэлж болохоор арга нь холбогдох хууль тогтоомжийг чангатгах гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг. Бэлтгэсэн мод нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их бол тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Гэтэл "Ажилгүй, ядарсан хүмүүс ойгоос мод бэлтгэж амьдралаа залгуулахаас өөр яахав дээ" хэмээн хууль зөрчигчдийн толгойг илэх хүн ч бий.
 
Сүүлийн үед хаа сайхгүй сүндэрлэн босох барилгуудын тулгуурт зулзган мод ашигладаг болсон тухай иргэдийн гомдол байнга гардаг ч энэ дагуу шалгаад хариуцлага тооцсон гэж лав сонсоогүй. Тооцлоо гэхэд хуулийнхаа дагуу 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрнө. Харин нэг метр.кв  саяар үнэдлэгдэх орон сууц бартж буй компаниудад дээрх торгуулийг тавьж модны хулгайтай тэмцэж ой модоо хамгаална гэдэг юу л бол. Энэ мэт хоцрогдсон цөөн хэдэн төгрөгний торгууль ноогдуулаад тавьж явуулсаар байвал төд удалгүй нийслэл орчмын ногоон бүс, цаашлаад манай орны ойн сангийн ихэнх хувийг бүрдүүлдэг Төв, Сэлэнгэ аймгийн ой мод устаж үгүй болох аюул ойрхон байна. Гагцхүү тэнд өтгөн шигүү ой мод байсан гэдгийг нотлох хатаж хорчийсон хожуулууд л үлдэх болно.

Намрын улирал ирж хот хөдөөгүй өвлийн бэлтгэл ажил хийж байгаа энэ үед модны ченжүүд ч ажилдаа гарчээ. Тэд нийслэл орчмын ногоон бүсээс мод хулгайлах ажилдаа орж аргаа улам нарийсгасаар хууль хяналтынхан болоод албаныхнаас холдож чаддаг болсон байна. Зарим иргэдийн хэлж байгаагаар Богдхан ууланд цэвэрлэгээ хийнэ хэмээн гарч тэндэээсээ мод хулгайлдаг байна.

Ийм дүр зургийг нийслэлээс гараад Горхи тэрэлж, Хар усан тохой явахад хангалттай харж болно. Одоогоос хэдхэн жилийн  өмнө энэ газруудад хөхөө шувуу донгодож,  гол горхи нь шаржигнан урсаж байсан сайхан түүх бий. Гэтэл өнөөдрийн багахан шуналдаа дийлдсэн хулгайчдаас болж ирээдүй хойчдоо бид хатаж хорчийсон хэдэн хожуул л үлдээх дээрээ тулжээ. Иймээс модны хулгайчдын толгойг илж явуулах бус хатуухан хариуцлага тооцдог болох нь чухал болоод байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэ 2014-08-22 09:04:20
    Тэр модны хулгайч нарыг,хамсаатнуудтай нь ил болгож зарлавал эрхбиш ичих булчирхай нь цочроо авах болов уу...Тэднийг яавч өршөөх хэрэггүй юм.Зөвхөн 1 га ойг цэвэрлэхэд,гэхдээ шударгаар шүү,өвлийн түлшээ бэлдэж болно. Үүнийг л наад хөлдүү толгойтнууд чинь
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ШИЙТГЭ 2014-08-22 01:52:01
    ХӨДӨӨ ЯВААД ХАРАХАД БАЙГАЛЬ /ОЙ/ ХАМГААЛАГЧ НАР НЬ МОДНЫ ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ БОЛЦСОН БАЙНА ЛЭЭ ШДЭЭ. ДЭЭР НЬ ЦАГДАА НАР НЭМЭГДЭНЭ. ИЙМ БАЙХАД ЯАЖ ХУЛГАЙ ЗОГСОХОВ ДЭЭ. ХУЛГАЙН МОДНЫ ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАТГАЖ, ТОРГОХ, БИШ 5-ААС ДЭЭШ ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООДОГ Л
    202.179.14.32
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-22 00:20:07
    модны хулгайчдын лай ланчигийг тэдний үр хүүхдүүд үеийн үед үүрч явах болтугай
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах