Хууль зөрчиж томилогдсон удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөв

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгсөн юм.

Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүргийн дагуу тус аймгийн Засаг дарга аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын хууль зөрчиж томилсон, мөн сонгон шалгаруулалтад тэнцээгүй удирдах албан тушаалтныг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчдийг хуульд нийцүүлэн томилсон шийдвэр гаргажээ. Мөн хууль бус томилгоотой байсан албан тушаалтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлээд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж болох гурван хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгоог хуульд нийцүүлсэн шийдвэрээ Тамгын газрын дарга гарган, дээрх зөрчлийг арилгах арга хэмжээг авч байгаагаа мэдэгдлээ.

Төрийн албаны хүний нөөцийн томилгооны зөрчлийг арилгуулахаар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь уг шийдвэрийг хүчингүй болгож, томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулалттай билээ.

Энэ удаа Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газарт болон түүний харьяа зарим байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Эх сурвалж: ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-10 04:58:32
    Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга нь урьд нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй банкны теллер шүү дээ яаж яваад
  • bold 2018-04-07 17:26:31
    Ajilaas ni xalj ör noogdyylj boloxgvi bol xorix xeregtei.Solongosiin erönxiilögch 24 jil mön 18 terbym tölöj bgaa shig xatyy xyylitai bol
  •  2018-04-07 02:13:52
    Хууль зөрчиж томилсон малуудаа заазаар аваач.
  • ... 2018-04-06 10:31:21
    Gantshan Bayan-Ulgii bish ee Govi-Altai aimagt huuli bus tomilgoo zunduu bgaa TAZ shaardlagaa hurguuleed chadaagui shde
  • r 2018-04-06 10:21:07
    Nutgiin zahirgaanii darga nartaa l tomroh yum daa turiin zahirgaanii baiguullagiin uin tumem huuli bus darga alban tushaaltan tushmedee yaah gej bna