Д.Гантулга: Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй
Олонх болсон 65 бүлгийн хамгийн залуу гишүүн Д.Гантулга яах аргагүй олны анхааралд байна. Түүнийг прокурорын байгууллагаас гишүүний суудлаасаа 48 цагийн дотор түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн хугацаа дуусахаас өмнө бүрэх эрхээсээ түдгэлзэх ёстой. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаан энэ асуудлаар шуурхай хуралдаж байна. 

Д.Гантулга энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй ч сэтгүүлчдийн асуултанд “Олон удаа татгалзах саналтай байгаагаа илэрхийлж байсан. Би өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхитэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллах тогтоолоо хүлээн авлаа.  Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.