Р.Нямдорж, Д.Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв
Өнөөдөр МҮБХ-ын ээлжит бус “Их эе” хуралдаанаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, Монгол Улсын начин Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. Тэд МҮБХ-ны албан ёсны тэргүүн нь Б.Бат-Эрдэнэ аварга биш “Гацуурт”-ын Л.Чинбат улсын бүртгэлд бүртгүүлж тамгаа авсан талаар мэдээлэв.
 
МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль бусаар хуралдуулсан МҮБХ-ны наймдугаар “Их эе”-ийн тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Тиймээс улсын бүртгэлд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн мэдээлэл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчийн захирамжийг танилцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан Р.Нямдорж, Д.Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн, Н.Ганбаатар болон менежер С.Гантөр нарт замбараагүй байдал үүсгэн хэв журмыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгөхийг хүссэн мэдэгдэл илгээснээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа” гэлээ.

Мөн Оюуны өмч улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Л.Чинбат мөн болохыг баталгаажуулсан баримт нь байна.  Гэтэл гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эл асуудлыг маргаантай хэвээр байгаа мэт үйлдэл удаа дараа гаргаж, хууль бус МҮБХ-ны VIII “Их эе”, Цэцдийн хурал гээчийг хуралдуулж, орон даяар нэвтрүүлсэн нь хууль бус болохыг  мэдэгдэж байна” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнэг 2018-04-07 04:50:20
    ТЭНЭГ ШУНАЛТ ЧИНБАТ САМБО БӨХИЙН ХОЛБООГ ЯАЖ ДООШ ХИЙЛЭЭ... ОДОО ШУНАЛТ ХҮРЭЛБААТАРЫГ ТУРХИРЧ ҮНДЭСНИЙ БӨХИЙГ ҮНДЭСЭЭР НЬ ҮГҮЫ БОЛГОХ НЬ Л ДЭЭ...
  • Иргэн 2018-04-07 04:46:33
    ШУНАЛЫН ТУЛАМ ҮМХИЙ ХҮРЭЛБААТАР - Луварчин ЧИНБАТААС ЮУ ГОРЬДООВ. ХОГИЙН ШААР... ҮХЭЭСЭЙ...
  • сонин байна 2018-04-06 15:07:05
    Хүрэлбаатар, Чинбат нар болиочээ.Монголын үндэсний бөхийг сайжруулах гээд ингэж байна уу?бөхийн өргөөг зээлийн брьцаанд тавих гээд зүтгээд байна уу?
  • зочин 2018-04-06 14:17:59
    Хүрэлбаатар, Чинбат ичиг ичиг. Өөр юу хэлэхэв?
  • Цнд  2018-04-06 13:56:40
    Хөл толгойгоо олохоо бсн хулгайч худалчаар дүүрсөн энэ нийгмийн самуунаар энэ хэдэн бөхчүүд нь ч хүртэл юу чивдээ. Орхи цаашаа
  • Алх 2018-04-06 09:54:10
    Хуцаа хужаа гэдгийг чи яаж мэдэжбайгаан цэвэр халх хүн шүү сдаа минь ээ..
  • CHINBAT hyjaa zygeer baigaarai!nosnyyd a 2018-04-06 09:15:49
    yahaaraa ajil hiisen hymyys syyhed salgyyldag gadyyr zyy taraasan saaruud hynii sain muugaar orolddog chag be,yOSTOI TABAN ZEBYYN CHAG GEECH NI ENE YUM BAIH DAA...
  • иргэн 2018-04-06 09:10:30
    хужаа чинбат монгол бехийг хегжуулэх юм гэнэ болилдоо энэ у хурэлбаатар бас юучэв