Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурлаа
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн билээ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ. Хятад улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар бид юу хожиж, юуг амжуулах вэ гэдэг хамгийн чухал ач холбогдолтой асуудал болоод буй. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдэх гэж байна.

Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас дөрөв нь Зам, тээврийн яаманд харъяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах байсан юм. Тэгвэл дөнгөж саяхан энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд, урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын 8 боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдбаатар 2014-08-22 00:26:10
    Ямар ч байсан энэ бол боломж. Харин үр өгөөжтэй ашиглах нь бидний үүрэг. Манай дээдэсүүдийн ухаан дундчуудын ажил л мэдэж дээ
    202.131.233.11
    Мэдэгдсэн Хариулах
    • Suren 2014-08-22 04:05:26
      Үнэн үг, шар тос. Одоо зөвхөн тэр хүмүүсээс л шалтгаална. Нөхөд минь ийм боломжийг ашиглахгүй бол харамсааад ч барахгүй юм болно шүү! Все в твойх руках.
      180.235.185.132
      Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2014-08-21 15:10:20
    Хөөрхий дээ гарын үсэг зурлаа ч гэх шиг. Яг үнэндээ хятадууд бүх боломжийг олгодог, харин доод шатны хятадуудтай сүлбэлдсэн манай дээд удирдлагууд тээврийг унагаадаг байхгүй юу.
    103.26.193.20
    Мэдэгдсэн Хариулах
  • xnbtu 2014-08-21 13:16:41
    • чимэг 2 хөршийн бодлогын цаад учир жанцанг сүүлийн 20 жилийн харилцааны практик, явц дээр харуулсан орос Хятадын завсарын Монгол 1990-2014 гэсэн нэн сонирхолтой ном монгол орос хэлээр худалдаанд гарч. путин Си нарын нартай хожоо харж ярих өрнүүлэхэд бэ
    83.208.43.248
    Мэдэгдсэн Хариулах