Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
 

Талууд :

-  “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан, Туркийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллага хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Удирдлагын академи болон Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь турк иргэд, ах дүү нийгэмлэг хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Шилжилт хөдөлгөөний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Тээвэр, харилцааны технологийн салбарт хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, далайн хэрэг, харилцаа холбооны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”

-  “Монгол Улсын Үндэсний номын сан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний номын сангийн захиргаа хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Булгаа 2018-04-07 04:34:12
    Binali Yildirim гэдэг нэрийг Бинали Йылдырым гэж бичдэг нь яаж байгаан? заавал хагас и буюу й ашиглаж байгаан бол бйналй аль эсвэл ы ашиглаж байгаан бол быналы ...
  • Сүржин!!! 2018-04-06 13:30:56
    Гадаадын том зочин ирэхээр манай замын цагдаа дийлдэгээрээ муу жолооч нараа л дээрэлхэж, яагаа ч үгүй эрт зам хааж мөн ч их хүндрүүлэх юмаа!!!