Өчигдөр зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
Өчигдөр Замын цагдаагийн албанд 1149 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн ослын 868 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас Нийслэлд 30 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний зургаа нь бага насны хүүхэд байжээ. Тэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ. Осолд өртсөн хүүхдийн 5 нь ганцаараа явж байсан бол 1 нь эцэг, эхийн хамт явж байсан аж.

Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.