Монголын Хүүхдийн Ордон болон “Найрамдал” Цогцолбор хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав

Монголын Хүүхдийн Ордон үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, мөн цаашлаад хүүхдийн хөгжил, төлөвшил, авъяас чадварыг нээн, хөгжүүлэх чиглэл дэх үйл ажиллагаануудын чанар, зохион байгуулалтын асуудлыг сайжруулахад, байгууллага хооронд хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлох зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборыг төлөөлж, Ерөнхий захирал О.Доржсүрэн, Монголын Хүүхдийн Ордон-ы захирал Б.Цэнгэлмаа нар Санамж бичигт гарын үсэг зурав.

Хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх их үйлсэд харилцан туршлага солилцож, үр дүнтэй ажиллах зорилгоор

- Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их наадам
- Хүүхэд, өсвөр үеийнхний дунд хамтарсан уралдаан
- Багш ажилчид, байгууллага хамт олны хооронд хамтарсан соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулах юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Manda  2018-04-06 06:35:42
    Medee medeelliig hamgiin hurdan shuurhai hugej baidag tania hamt olond bayarlalaa. Ajliin undur amjil husey