Төв шуудангийн уулзвараас Таван шар хүртэлх замыг хаана

Өнөөдөр 12 цагийн орчимд Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэлд мөн 13 цагийн орчим баруунаас зүүн чиглэлд тур хугацаагаар хаагдана. Иймд  жолооч, иргэд та бүхнийг Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугын замыг сонгон зорчихыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Мөн 11:40 минутын байдлаар:

1. Олимпийн гудамж
2. Арслантай гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
3. Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
4. Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэл
5. Төрийн ордны зүүн замаас МУИС-ын уулзвар хүртэл
6. Зайсангийн уулзвараас 120-ын уулзвар хүртэл
7. Их тойруу буюу Баянбүрдээс Өлзий төв хүртэлх автозамуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удааширчээ.

Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцоорой.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2018-04-06 05:41:11
    jagsaal bolohiimuu
    64.119.20.217
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-04-06 05:26:47
    "Түр хаагдана" гэдэг нь яг хэдэн цаг, хоног юм бэ??? Монголчууд бид нүүдэлчин зангаараа цаг хугацаа, орон зайг багцаагаар хэмждэг айхтар хоцрогдолтой!!!
    66.181.176.29
    Мэдэгдсэн Хариулах