
Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам ирэх тавдугаар сарын 7-13-ны хооронд болно. Тус наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ. Тус аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид драмын хоёр, монодрамын хоёр жүжгээр оролцож байна.
Өнгөрсөн онд тайзнаа амилсан МУСТА н.Батхуягийн зохиол "Хүний хүрэм", н.Баатархүүгийн зохиол "Миний ээж" уянгын драмын жүжгийг энэ удаагийн наадамд сойжээ. Монодрамын төрлөөр тус театрын жүжигчин Ганбатын Мишээл "Итгэлийг эвдэгч" жүжгээр, жүжигчин, МУСТА Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр оролцож байна.
"Гэгээн муза-2018" наадмын эхний шалгаруулалтад хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын театрын уран бүтээлчид оролцдог. Үүнээс шалгарсан жүжигчид эцсийн шалгаруулалтад оролцох юм.
Г.Зул
Г.Зул