Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох тухай” тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тогтоолын төсөлд:

-Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2018 онд сар бүр 20000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох;
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох;
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бусад шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бухимдлын дээд цэг 2018-05-16 15:20:30
    хараал идмэрүүд минь хүүхдийн мөнгө яагаад хасагдчив он гарснаас хойш
  • зочин 2018-05-15 09:25:16
    хүүхдийн мөнгийг бүх хүүхэдүүд олгох хэрэгтэй 100% олгохгүй гээд байгаа гишүүд цадаж ханталаа идчихээд байгаа , залуу гэр бүл хичнээн зүтгээд өр зээлэнд ор-д б-...
  • Avilgach 2018-04-08 03:44:14
    Tarhinii turaaltanuudaa. Mudhun ta nart bur iluu halamj ugnu. 20 jiliin daraa Mongol uls odoogiin Nauru uls bolno. Bid huuhduudteigee Amerikt amidrah bolno
  • Иргэн 2018-04-06 08:46:28
    Миний бодлоор Сайханбилэг Баяр Баярцогт Элбэгдоржийн ач зээ нарт 20 мянгыг олгож байхаар нэн ядуу айлын хүүхдэд 40 мянгыг олгосон нь арай амьдралд ойр юм шиг ээ...
  • mgl 2018-04-06 04:26:30
    huuhed burt olgoh ni zov, mongoo avahdaa harin zaaval huseltee gargaad avah heregtei avah ni avna avahgui n avahgui
  • зОЧИН 2018-04-06 04:25:25
    З.Энхболдын сонгуулийн шоу байхгүй тэгж байхаар цалингийн зээлийн хүүг бууруулж тэтгэвэр цалингаа нэмэх шаардлагатай .Хүний бөгс ухагч гишүүн худлаа инээчихээд
  • Зочин 2018-04-06 03:59:26
    Одоо бараг 80 хувь авч байгаа. Ингэж мөнгийг дэмий үрж байхаар боломжтой амьдардаг 40 хувьд заавал өгөхгүй тэр мөнгөөр нь үдийн цайд нь нэмвэл илүү шүү дээ.