Төв замын ачаалал ихэсчээ

Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайп Бинали Йылдырым өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж байна.

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор нийслэл хотын Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, 120-н уулзвар, Сүхбаатарын талбайн баруун зүүн талын зэрэг замуудад ачаалал үүссэн нөхцөл байдалтай байна.

Харин Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замуудад хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг байгаа тул дээрх замуудыг сонгон зорчих боломжтой байгаа бөгөөд Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул иргэд та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсч байна.


О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ---------- 2018-04-06 03:45:21
    эртхэн энэ тэндэхийн сайд ирэх гэж байгаагаа хэлмээр юм. үүнээс болж хэдэн хүн ажиллаасаа хоцорч байгаа бол, хэдэн хүн эмнэлэгт үзүүлэх дараалалаас хоцорсон бэ ...