Нинжа нар нэгнийгээ хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлэв
Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Булган суманд хууль бусаар алт олборлож байсан иргэд рүү хоёр машинтай хүмүүс дайран орж нэг хүний амийг хохироож, таван хүнийг хүнд, хөнгөнөөр шархдуулсан хэрэг гарсан билээ.

Эх сурвалжийн хэлснээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэд Булган суманд хууль бусаар алт олборлохоор нутгийн иргэд рүү дайрч зодолдож, улмаар нэгнийгээ хутгалж амийг нь хохироосон байдаг. Хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг цагдан хорьсон байгаа бол энэхүү хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар албаны эх сурвалж хэллээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.